БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 31-ны орой Мароккогийн ван Мохаммед VI-тай утсаар ярьжээ.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс COVID-19-тай тэмцэж байгаа Мароккогийн засгийн газар ард түмэнтэй сэтгэл нэгтэй байж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Ши Жиньпин хэлэхдээ, Мароккогийн талтай вакцин судлан хөгжүүлэх, үйлдвэрлэх талаар идэвхтэй хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна. Хоёр талаараа олон оронтой хамтаар олон талт үзлийг хамгаалж, ДЭМБ удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, олон орны ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын төлөө чармайх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Марокко гүн зузаан уламжлалт найрамдалтай бөгөөд хоёр орон харилцан ойлголцож, харилцан итгэлцэж ирсэн бөгөөд бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа чухал асуудлаар харилцан дэмжилцэж ирсэн юм гэжээ.
Мохаммед VI хэлэхдээ, Хятадын талтай вакцин судлан хөгжүүлэх, нийлүүлэх, үйлдвэрлэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Мароккогийн тал бэлэн байна гэжээ.
