Орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Бангкокт Шинэ Зеландын ерөнхий сайд Ардернтэй уулзав.
Ши Жиньпин тэмдэглэхдээ “Шинэ Зеланд бие даасан гадаад бодлого баримталж, Хятад, Шинэ Зеландын харилцаа бол Шинэ Зеландын хоёр талын хамгийн чухал харилцааны нэг бөгөөд хоёр тал нийтлэг ашиг сонирхлын хүрээнд хамтран ажиллах ёстой гэж Хатагтай Ерөнхий сайд олон удаа чухалчлав. Би үүнийг маш өндрөөр үнэлж байна. Энэ жил Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Шинэ Зеландын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд нааштай хувь нэмэр оруулсан юм. Хятад улс Шинэ Зеландыг чухал түнш, найз гэж үздэг. Хоёр тал түүхэн туршлагаа дүгнэж, тэргүүн байрын төлөө хичээн зүтгэж, Хятад, Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах ёстой” гэв.
Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Шинэ Зеланд хоёр орны нийгмийн тогтолцоо, хөгжлийн үе шат, түүх, соёлын хувьд зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байх нь зүйн хэрэг, гэхдээ санал зөрөлдөөн нь хоёр орны харилцааг тодорхойлж, нөлөөлөхийг зөвшөөрөх ёсгүй. Иж бүрэн стратегийн түншийн хувьд бид харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, бие биеийнхээ үндсэн ашиг сонирхолд анхаарал хандуулж буй томоохон асуудлыг зохицуулж, Хятад, Шинэ Зеландын харилцаа тогтвортой, шударга байхыг баталгаажуулах хэрэгтэй юм. Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологи, боловсролын салбарын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээр болон бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. "Рэви Аллегийн зориг санаа"-г өвлөн хөгжүүлж, хоёр орны орон нутаг, ард түмэн, залуучуудын яриа хэлцэл, солилцоог бэхжүүлэхийг дэмжиж, хоёр орны ард түмний найрамдлыг нэмэгдүүлнэ. Хятад, Шинэ Зеланд хоёр орон олон талт үзэл, чөлөөт худалдааг дэмжигч мөртөө үр шимийг хүртэгч улс болох юм. Бид эдийн засгийн даяаршлын зөв чиглэлийг баримталж, худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх ба хөнгөвчлөхийг ахиулж, цаг агаарын өөрчлөлт зэрэг дэлхийн сорилтыг хамтдаа зохицуулах ёстой. Энх тайван бол Хятадын хамгийн тууштай эрэл хайгуул болох юм. Хятад ноёрхлыг түүхэнд эрэлхийлээгүй, одоо ч эрэлхийлэхгүй, ирээдүйд ч эрэлхийлэхгүй. Хятад улс Шинэ Зеландтай нягт хамтран ажиллаж, Номхон далайн арлын орнуудын энх тайван, тогтвортой байдал, хөгжил, хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулахад бэлэн байна” гэлээ.
Ардерн хэлэхдээ “Шинэ Зеландын ард түмэн 2014 онд Ши Жиньпин даргын Шинэ Зеландад хийсэн айлчлалын тухай дурсамжтай хэвээр байгаа бөгөөд 2019 онд Хятадад айлчлах үеэр Ши Жиньпин даргатай уулзсан тухай дурсамжууд хэвээр байна. Шинэ Зеланд болон Хятадын найрсаг харилцаа олон жилийн түүхтэй. "КОВИД-19" цар тахлын нөлөөг үл харгалзан хоёр талын харилцаа хөгжлийн хурдацтай хэвээр байна. Хоёр тал энэ жил тохиож буй дипломат харилцааны 50 жилийн ойн туршлагаа ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, өндөр түвшний солилцоогоо эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа, боловсрол, цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж болгон ашиглах ёстой. Өнөө өглөө болсон АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын уулзалт дээр Ши Жиньпин даргын хэлсэн чухал санааг би өндрөөр үнэлж байна. Ши Жиньпин даргын санаа бодлоо хуваалцсанд баярлалаа. Хятад улс бол дэлхийн ирээдүйн хөгжил цэцэглэлтийг ахиулах чухал хүчин юм. Шинэ Зеланд улс нэг Хятадын бодлогыг баримталж, Хятад улстай харилцаа холбоо, ойлголцлоо бэхжүүлж, Номхон далайн өмнөд бүсийн асуудлаар гүнзгий солилцоо хийн, Ази Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэв.
Дин Шюйшян, Ван И, Хэ Линфэн нар хуралд оролцов.
