Энэ сарын 21-ний өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шааньши мужийн Ань Кан хотын Пин Ли Шяний Жинь Пин хороололд ажилласан байна. Суурингийн 11 тосгоны өндөр уул бартаатай газар, газар хөдлөлтийн бүсэд амьдарч байсан буюу ядуу хүнд амьдралтай 1346 өрхийн 4173 хүн амыг нүүлгэж суурьшуулсан байдаг.
Энд нүүж ирсэн Ван Шяньпингийнхэнтэй хамт сууж эелдгээр ярилцсан байна. Тэрбээр онцлохдоо, ядуу хүнд орноосоо нүүж, шинэ газартаа тогтвортой сайн амьдрах нь баяжин чинээлэг болох арга зам мөн гэжээ. Тогтвортой сайн амьдрахад хамгийн чухал нь тогтвортой хөдөлмөр эрхлэлт байдаг. Тухай газрын удирдлага ажил эрхлэлтийн арга замыг шууд шулуун болгож өнгөн талын ажлыг хийж болохгүй гэжээ.



