12-ны өдөр Шаньши мужид ажилласан Ши Жиньпин дарга Тайюаний зэвэрдэггүй гангийн ХХК-тай танилцав. 2008 оны 08-р сард байгуулагдсан тус компани Шаньши мужийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үлгэр жишээ бүсэд байрладаг ба гол бүтээгдэхүүн нь 0.02 мм-ээс 0.5 мм-ийн зузаантай, 3 мм-ээс 650 мм-ийн өргөнтэй нарийн хийцтэй сайн чанарын зэвэрдэггүй ган ороомог бөгөөд жилд 20000 тонн үйлдвэрлэдэг байна.

Ялангуяа 0.02 мм зузаан, 640 мм өргөн зэвэрдэггүй ганг 2018 онд судлан бүтээсэн нь дэлхийд анхдагч юм. Энэхүү гангийн зузаан нь үсний диаметрийн 1/3-ээс бага, A4 цааснаас нимгэн бөгөөд гараар урж болдог тул “урдаг ган” ч гэдэг. Үүнээс өмнө цөөхөн улс орон ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд өргөн нь 400 мм хүрэхгүй байв. Харин “урдаг ган” нь асар их нэмүү өртөгтэй бөгөөд эвхдэг дэлгэц, гар утас, батарей зэрэг бүтээгдэхүүнд өргөн ашигладаг аж.

