Хятадын "Бэйдөү-3" дэлхийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хамгийн сүүлчийн хиймэл дагуулыг 23-ны үдээс өмнө амжилттай хөөргөж, дэлхийг хамарсан Бэйдөү хиймэл дагуулын навигацийн системийн сансрын байршуулалтын ажил ийнхүү өндөрлөж байгаа юм. Энэ нь Хятад улсын сансар судлал, шинжлэх ухаан технологийн салбарын түүхийн чанартай амжилт бөгөөд дэлхийн эдийн засагт шинжлэх ухаан технологийн хүчтэй дэмжлэг үзүүлж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх болно.
Хятадын Хиймэл дагуулын навигацийн системийн удирдах албаны Олон улсын хамтын ажиллагааны төвийн орлогч захирал доктор Шэнь Жюнь хэлэхдээ, 26 жилийн шаргуу хөдөлмөрийн ачаар хүсэл маань биеллээ оллоо гэжээ. 1994 онд Бэйдөү-1-ийн төслийг албан ёсоор эхлүүлснээс 2020 онд дэлхийн хэмжээнд сүлжээ бүрдүүлсэн Бэйдөү 26 жилийн замналыг туулжээ. Хятад улсад үйлчлэх, Ази Номхон далай, дэлхий нийтэд үйлчлэх гурван алхмын стратеги хэрэгжүүлж, өдгөө АНУ-ын GPS, ОХУ-ын Глонас, Европын Галилейтэй зэрэгцсэн дэлхийн дөрвөн том хиймэл дагуулын навигацийн системийн нэг боллоо.
Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын сүүлийн жилүүдийн амжилтын нэг болсон Бэйдөү мэдээлэл холбоо, навигацийг нэгтгэж чадсан нь дэлхийн технологийн хүрээн дэх өвөрмөц онцлог юм. Бэйдөү дэлхийг хамарсан сүлжээг амжилттай бүрдүүлж чадсан нь Хятадын технологийн шинэчлэлийн бие даасан байдал, нээлттэй хүртээмжтэй байдлыг харуулсан юм.
Хятадын удирдагч Ши Жиньпин: Зарим томоохон технологийг бие дааж эзэмшин бүтээх хэрэгтэй гэж хэлсэн юм. Бэйдөү систем үндэсний аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээний дагуу Хятад улсын бие даан бүтээсэн хиймэл дагуулын навигацийн систем юм. Бэйдөү-3-ийн гол гол хэсгийг Хятад улс бүгд бие дааж бүтээсэн бөгөөд сүүлийн үеийн бүх бүтээгдэхүүнийг Хятадад зохион бүтээсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс Бэйдөүгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бүрдүүлж, бүтээгдэхүүнээс үйлчилгээ хүртэл бүгд бие даасан оюуны өмчийн эрхтэй болжээ.
Бэйдөү систем нээлттэй хүртээмжтэй шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримталж, дэлхийн хиймэл дагуулын навигацийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, олон улсын хэрэглэгчдэд өндөр чанартай үйлчилгээг хангах болно.
Бэйдөү систем бол Хятад улсаас дэлхий нийтэд хангаж буй анхны олон нийтийн үйлчилгээний томоохон сансрын дэд бүтэц бөгөөд дэлхийд сүлжээг бүрдүүлсэн нь улс орнуудын нийгмийн хөгжил, гамшгаас урьдчилан сэргийлэх, цар тахлын эсрэг тэмцэх, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Нэг. Зам тээвэр, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, цаг уур, мэдээлэл холбооны чиглэлээр илүү ухаалаг зохицуулалт хийх боломжтой юм.
Хоёр. богино мессежийн чадвартай тул гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг улам оновчтой, үр ашигтай болгож чадна. Хамгийн чухал нь дэлхийн эдийн засаг цар тахлын нөлөөнд өртөж, шинэ хуучны халиа солио бий болж буй үед Бэйдөү дэвшилтэд технологиор эдийн засгийг дэмжих өргөн боломжтой боллоо.
Бэйдөү систем нь Хятад улсаас хүн төрөлхтний навигацийн салбарт өргөн барьсан шинэ төсөл бөгөөд Хятад улс шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаа дэлхийтэй хуваалцах хүсэлтэй байдгийг харуулсан юм.
Төлөвлөгөө ёсоор 2035 он гэхэд Хятад улс Бэйдөүгээр гол цөм болгож, дэлхийн эдийн засгийн чансаатай хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Мөн хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн тухай эрмэлзэл бол Хятад улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хөдөлгөх хүч болсоор байгааг харууллаа.
