“Хятад Улсын Нэрийн барааны өдөр 2020” онлайн арга хэмжээ 05 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян арга хэмжээний үеэр чухал үг хэлсэн байна. Ли Кэчян:
- Нэрийн барааны /брэндийн/ бүтээн байгуулалтыг сайжруулж, улмаар Хятадын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, нэр нөлөөг тасралтгүй нэмэгдүүлэх нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх стратеги, өндөр чанарын хөгжлийг дэмжихийн чухал хэсэг юм. Бүх бүс нутаг, холбогдох газрууд Ши Жиньпин даргын шинэ үеийн Хятадын онцлог шинж бүхий социалист үзэл баримтлалын удирдамжийг баримталж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, төлөвлөгөөг хэрэгжүүлэн, инновацид суурилсан хөгжлийн стратеги бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Чанар, үр ашгийг тэргүүнд чухалчилж, бүх нийгмийн хэмжээнд нэрийн барааны ойлголтыг дээшлүүлэн, аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн, уран дархны үзэл баримтлалыг сурталчилж, илүү олон нэрийн барааг бий болгон, илүү хүчтэй өрсөлдөх чадвар бүхий зах зээлийн орон зайг өргөжүүлж, иргэдийн хэрэглээний эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн шаардлагыг хангах хэрэгтэй гэсэн байна.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд Ерөнхий сайд Хань Жэн арга хэмжээнд оролцож, нээлтийг зарласан байна.
