solongonews
Ши Жиньпин нийгэм даяар ном унших үйлсэд идэвхтэй оролцохыг уриалав
2022-04-24 08:31
Ши Жиньпин нийгэм даяар ном унших үйлсэд идэвхтэй оролцохыг уриалав.

Бүх нийтийн ном унших анхны хурал 04-р сарын 23-нд Бээжинд зохиогдов. ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж баяр хүргэв. 

Ши Жиньпин баярын захидалдаа "Ном унших нь хүн төрөлхтөн эрдэм мэдлэг олж авах, ухаанаа нэмэгдүүлэн гэгээрүүлэх, ёс суртахууныг төлөвшүүлэх чухал арга зам байж, хүмүүс шинэ үзэл санаа олж авах, эрхэм дээд хүсэл мөрөөдлийг бий болгох, агуу сүр жавхлангийн мэдрэмжийг төлөвшүүлэхэд түлхэц болно. Хятадын үндэстнүүд эрт дээр үеэс ном уншихыг дэмжиж, эрдэм мэдлэг, чин үнэнч сэтгэлийг анхаарч ирсэн юм, Хятадын үндэстнүүдийн эцэс төгсгөлгүй чармайн дэвших үзэл санааг өвлөн авч, Хятадын ард түмний өөртөө итгэх итгэл, өөрийгөө тасралтгүй сайжруулах зан чанарыг төлөвшүүлэх ёстой" гэжээ. 

Намын гишүүд, боловсон хүчнүүд уншиж, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа дээшлүүлэхэд манлайлан оролцож, хүүхдүүд ном унших зуршилтай болж, мөн түүний дотроос аз жаргалыг мэдрэн эрүүл саруул өсч бойжин, ном уншихад нийгэм бүхэлдээ оролцож, ном унших дуртай мөртөө дандаа сайн ном уншиж байх талаар эерэг хүчтэй уур амьсгал бүрдүүлэхийг Ши Жиньпин хүссэн байна. 

Нээлтийн ёслолд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин Ши Жиньпиний баярын захидлыг уншиж, үг хэлэв. Тэрээр хэлэхдээ:

- ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний баярын захидал нь ХКН-ын төв хорооноос нийтийн уншлагыг сурталчлах, номтой Хятад улсыг байгуулахад ихээхэн ач холбогдол өгч буйг бүрэн харуулж байна.

- ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааварчилгааг хичээнгүйлэн судалж, хэрэгжүүлж, ном унших манлайллыг эрчимжүүлж, ном унших дадлыг төлөвшүүлж, хот хөдөөг хамарсан ном уншихыг дэмжих үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэн, ном уншлагын хүрээг тэлэхийг ахиулж, чанарыг сайжруулах хэрэгтэй. Бүх нийтийн ном уншихын үр өгөөжийг дээшлүүлж, номтай Хятад орны бүтээн байгуулалтаар соёлтой хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ аян замд оюун санааны хүчирхэг хүчийг оруулна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл