
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай уулзав. Хоёр тал хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх, тээврийн салбарт хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажил солилцов.
Цай Вэньруй хэлэхдээ: - "2014 онд дарга Ши Жиньпин Монгол Улсад амжилттай айлчлав. Хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны хамтын ажиллагааг янз бүрийн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ эхлэлийг тавьсан юм. Тээврийн салбар бол Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал хэсэг бөгөөд хоёр тал олон томоохон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллав. Цар тахлын өнөөгийн нөхцөлд хятад иргэд хүндрэл бэрхшээлийг даван туулж, Монгол руу буцаж ажлаа сэргэхээр байна. Цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ ажлаа үргэлжлэн хийж, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тогтвортой ахиулахад хоёр тал хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Халтар хэлэхдээ: - Монгол, Хятад улс нь уул, усаараа залгалдсан найрсаг хөршүүд, хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Хятад улс нь Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр орны эдийн засаг, худалдааны практик хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Хоёр тал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ, хамтын томоохон төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв.
