Ши Жиньпин дарга Харбины аж үйлдвэрийн их сургуульд баярын захиа илгээв
2020-06-08 09:37
Ши Жиньпин дарга Харбины аж үйлдвэрийн их сургуульд баярын захиа илгээв.
ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 05-р сарын 07-ны өдөр Харбины аж үйлдвэрийн их сургууль байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан баярын захиа илгээж, нийт багш оюутнууд болон төгсөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв.
Харбины аж үйлдвэрийн их сургууль1920 онд байгуулагдаж, 1954 онд үндэсний хэмжээний голлох зургаан их, дээд сургуулийн тоонд багтжээ. Зуун жилийн турш тус сургууль онол үйлдлийг уялдуулах хатуу журмыг чанга мөрдөн, бүтээлч сургалтын арга замаар олон тооны мэргэжлийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэсэн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
