БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Жан Жюнь энэ сарын 12-ны өдөр болсон НҮБ-ын Нийгмийн хөгжлийн зөвлөлийн хурлын үеэр "2019-nCoV" вирусээс урьдчилан сэргийлж, хянах талаарх Хятад улсын арга бодлогыг танилцуулав. Урьдчилан сэргийлэх, хянах ажлын талаар Хятад улс нааштай үр дүнд хүрч байгаа бөгөөд халдварт өвчнийг бүрэн даван туулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэх чадвартай, итгэлтэй, баталгаатай гэдгийг тэрээр илэрхийлсэн байна.

Тэрээр мөн:
- Хятадын засгийн газар халдварт өвчинтэй тэмцэх ажлыг хамгийн чухал бөгөөд яаралтай ажил болгож байна. Ши Жиньпин даргын төлөвлөлт, удирдлагын дагуу Хятад улс орон даяар дайчлан, урьдчилан сэргийлэх, хянах хамгийн цогц бүрэн, хатуу чанга арга хэмжээ авсан нь хүч чадлаа төвлөрүүлэн том ажил хэрэг бүтээх системийн давуу тал болон хүчирхэг байдлыг бүрэн харуулсан юм. Хятад улсын хэрэгжүүлж байгаа урьд өмнө байгаагүй арга бодлогыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ба Олон улсын хамтын нийгэмлэг бүрэн үнэлж байна гэлээ.
Индонез, Нигери, Филиппин, Монгол, Венесуэл, Алжир, Болгар зэрэг орнуудын төлөөлөгчид хурлын үеэр үг хэлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах Хятад улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлэн, бүрэн дэмжиж, олон улсын хамтын нийгэмлэгийг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эв нэгдэлтэй, хамтран ажиллахыг уриалсан байна.
