
Билгийн тооллын 05-р сарын 05-ны өдрийг Хятадын олон газар луут завь уралдуулах зэрэг уламжлалт ёс заншлаараа тэмдэглэдэг юм. Намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин дарга уламжлалт соёлыг өвлөн залгамжилж, соёлоороо бахархах тухай олонтаа чухалчилсаар ирсэн билээ.
2017 оны 12-р сард Ши Жиньпин Жянсү мужид ажиллахдаа биет бус соёлын өвийг өвлөн уламжилж, гар урлалын ур чадвараа өвөрмөц үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийг онцолжээ.
2019 оны 08-р сард Ши Жиньпин Ганьсү мужийн Дүнхуангийн Мөгао чулуун агуйд ажиллахдаа, Мөгао чулуун агуй бол урлаг соёлын эрдэнэсийн сан юм. Үүнийг сайтар хамгаалах нь дэлхийн соёл иргэншилд өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж буй хэрэг юм гэжээ.
2018 оны 10-р сард Ши Жиньпин Гуандүн мужийн ажил байдалтай танилцахдаа, эртний соёлын өвийг орчин үеийн байдалтай уялдуулан уламжлан хөгжүүлэх ёстой гэжээ.
2019 онд Макао эх орондоо нэгдсэний 20 жилийн ойг тэмдэглэх ёслолд Ши Жиньпин оролцсон бөгөөд Инцай сургуулийн багш сурагчидтай уулзах үедээ, эртний сонгодог бүтээлээс илүү суралцаж, эрдэм чадвар, хэв суртлын түвшнээ дээшлүүлж, өв соёлоороо бахархах ёстой гэжээ.
