solongonews
Ши Жиньпин Хятад-Өмнөд Азийн яармагт баярын захидал илгээв
2022-11-19 19:17
Ши Жиньпин Хятад-Өмнөд Азийн 6 дахь удаагийн яармагт баярын захидал илгээв.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 19-нд Хятад-Өмнөд Азийн 6 дахь удаагийн яармагт баярын захидал илгээв.

  Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Өмнөд Азийн орнууд бол бие биеийнхээ найрсаг хөрш, хөгжлийн түншүүд бөгөөд хувь заяагаа хамтатгасан нэгдмэл цогц болох юм. Сүүлийн жилүүдэд хоёр тал олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг худалдааны солилцоо хөгжлийн эрчээ хадгалан, улс орнуудын ард түмэнд ашиг тусаа хүртээж байна. Хятад улс Өмнөд Азийн орнуудын хамт тус  яармагаар шат болгон, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн нийтлэг ойлголтыг нэгтгэж, хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг тасралтгүй бий болгож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх ба дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, илүү сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна” гэжээ.

  Хятад-Өмнөд Азийн 6 дах удаагийн яармаг мөн өдөр "Шинэ боломжийг хуваалцаж, шинэ хөгжлийг хамтдаа эрэлхийлье" гэх уриан дор Юань Нань мужийн Күньмин хотноо нээгдэв. Энэхүү яармагийг Хятадын Худалдааны Яам болон Юань Нань мужийн захиргаа хамтран зохион байгуулжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл