solongonews
Ши Жиньпин Кирибати улсын ерөнхийлөгчид баяр хүргэв
2020-06-28 17:00
Ши Жиньпин Кирибати улсын ерөнхийлөгчид баяр хүргэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 26-нд Танет Маамауд цахилгаан илгээж, түүний Кирибати улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа:

Хятад, Кирибати 2019 оны 09-р сард дипломат харилцаагаа сэргээснээс хойш хоёр орны харилцаа түргэн хөгжиж, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. Энэ оны 10-р сард Танет Маамау ерөнхийлөгч Хятад улсад амжилттай айлчлал хийж, бид баялаг үр дүнтэй уулзалт хийсэн юм. "COVID-19" цар тахлын эсрэг тэмцлийн явцад Хятад, Кирибати зовлон бэрхшээлээ хамтатган, харилцан дэмжин туслалцсан нь хоёр орны ард түмний найрамдалт сэтгэлгээг дахинтаа харууллаа. Хятад, Кирибатийн харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Танети Маамау ерөнхийлөгчийн хамт Хятад, Кирибатийн харилцаа тасралтгүй шинэ шатанд дэвшихийг ахиулж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл