solongonews
Ши Жиньпин Алжирын ерөнхийлөгч Тебенд баярын цахилгаан илгээв
2022-07-05 16:18
Ши Жиньпин дарга Алжирын тусгаар тогтнолын хувьсгал ялсны 60 жилийн ойг тохиолдуулан тус улсын ерөнхийлөгч Тебенд баярын цахилгаан илгээв

     Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 05-нд Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Тебенд баярын цахилгаан илгээж, Алжирын тусгаар тогтнолын хувьсгал ялсны 60 жилийн ойд баяр хүргэжээ.

Ши Жиньпин тэмдэглэхдээ:

   60 жилийн өмнө Алжирын ард түмэн шаргуу тэмцлийн үр дүнд үндэсний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнд хүрч, Араб, Африкийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд алдар суут хуудас бичсэн юм. Хятадын засгийн газар болон ард түмэн Алжирын тусгаар тогтнолын хувьсгалд дэмжлэг туслалцаа үзүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэн тэмцлийн явчд гүн гүнзгий найрамдалт харилцаа тогтоосоор ирсэн. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, бодит хамтын ажиллагаа үр дүнтэй үр дүнд хүрч байна. Би Хятад-Алжирын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Тебентэй хамт "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын хүрээнд хоёр улс, хоёр орны ард түмэнд ашигтай хоёр орнын олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна.

    Мөн өдөр Ерөнхий сайд Ли Кэчян Алжирын Ерөнхий сайд Абдель Рахманд баярын цахилгаан илгээв. Ли Кэчян хэлэхдээ, 64 жилийн өмнө хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна. Би Ерөнхий сайд Абдул Рахмантай гар нийлэн хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, Хятад Арабын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны утгыг баяжуулж, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна.

Найруулагч: Ш. ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл