ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Хайнаний чөлөөт худалдааны боомтыг бүтээн байгуулах талаар чухал заавар гаргажээ. Хайнаний чөлөөт худалдааны боомтыг байгуулах бол Төв засгийн газрын дотоод гадаадын хоёр томоохон нөхцөл байдал бөгөөд Хятадын онцлогтой социалист шинэчлэлийн хөгжлийг дэмжих чухал стратегийн шийдвэр, Хятадын шинэ ирэн үеийн өөрчлөлт нээлттэй байх үйл явц дахь чухал үйл ажиллагаа юм. Намын удирдлага, Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримтлан, олон улсын өндөр түвшний эдийн засаг, худалдааны дүрмүүдтэй уялдуулан, үйлдвэрлэлийн хүчин чадлыг чөлөөтэй, хялбарчлахыг дэмжин, өндөр чанартай, өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны боомтыг байгуулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин онцолж хэлсэн үгэндээ, Хайнань муж нь Намын төв хорооны шийдвэр, байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, зөв оновчтой чиг хандлагыг баримтлан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бодлого шийдвэрээ эртхэн боловсруулж, чөлөөт худалдааны боомтыг байгуулах үндэс суурийг сайтар тавих хэрэгтэй. Мөн Төв засгийн газар, үндэсний холбогдох салбарууд ерөнхий байдлыг үндэслэн, Хайнаний өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, Хайнаний чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг тасралтгүй шинэ үр дүнд хүргэх хэрэгтэй хэмээн онцолжээ.
Хайнаний чөлөөт худалдааны боомтын хэрэгжүүлэх цар хүрээ нь бүхэл бүтэн Хайнань арлыг хамрах бөгөөд 2025 он гэхэд худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй, хялбарчлахаар гол болгосон чөлөөт худалдааны боомтын бодлого тогтолцоог бий болно. Мөн 2035 он гэхэд Хятадын нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ өндөрлөг газрыг бий болгох бөгөөд энэ зууны дунд үе гэхэд хүчирхэг олон улсын нөлөө бүхий өндөр түвшний чөлөөт худалдааны боомтыг бүх талаар байгуулах болно.
Ши Жиньпин Хайнаний чөлөөт худалдааны боомтыг байгуулах талаар чухал заавар гаргав
2020-06-01 18:35
Ши Жиньпин Хайнаний чөлөөт худалдааны боомтыг байгуулах талаар чухал заавар гаргав
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
