Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас 18-ны өдөр мэдээлснээр, дарга Ши Жиньпиний хоол хүнсийг бүрэлгэн сүйтгэх ажиллагааг таслан зогсоох чухал зааврыг сайтар хэрэгжүүлэхийн тулд, соёл, аялал жуулчлалын тогтолцоо нь салбарын хяналт шалгалт, удирдамжийг бэхжүүлж, хоол хүнсийг бүрэлгэн сүйтгэх ажиллагааг хориглох тухай тусгай үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Одоогийн байдлаар, Соёл, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын зочид буудлын ажил төрөл болон үзэмжит газруудын стандартыг өөрчлөн шинэтгэх ажлыг боловсруулж, хоол хүнсийг бүрэлгэн сүйтгэхийн эсрэг агуулгыг төсөлдөө хамруулах юм байна.
Соёл, аялал жуулчлалын үйл ажиллагаанд хоол хүнсийг бүрэлгэн сүйтгэх байдлыг хориглон зогсоох зорилгоор, Соёл, аялал жуулчлалын яам хоол хүнсийг үрэн таран сүйтгэхийг хориглох тусгай үйл ажиллагаа өрнүүлж, үзэсгэлэнт газрууд, зочид буудал, жуулчны хоолны газрууд зэрэг нийгмийн үүрэг хариуцлагаа биелүүлж, соёл иргэншлийн аялал жуулчлалыг сурталчлах санаачилга гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Соёл, аялал жуулчлалын яам бас аялал жуулчлалын компаниудын менежер, хөтөч нарыг боловсролын бэлтгэл сургалтад хамруулах бөгөөд жуулчдад өгөх удирдамж, санамжийг цаашид эрчимжүүлэхийг санал болгосон байна.
