solongonews
Ши Жиньпин, Дутерте харилцан баярын цахилгаан илгээв
2020-06-09 21:39
Ши Жиньпин дарга, Дутерте нар харилцан баярын цахилгаан илгээлээ.

       Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 09-нд Филиппиний ерөнхийлөгч Дутерте нар харилцан баярын цахилгаан илгээж, Хятад Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэв.

Дарга Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад болон Филиппин бол найрсаг хөрш, урт удаан хугацааны уламжлалт найрамдалтай. Дипломат харилцаа тогтоосон 45 жилийн туршид Хятад, Филиппиний харилцаа хангалттай хөгжив. Онцгойлон сүүлийн жилд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, олон салбарын хамтын ажиллагаа үргэлжлэн өргөжиж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах үр бүтээл баяжин, хоёр ард түмэнд үнэнхүү аз жаргал авчирч, бүс нутгийн тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулав гэсэн байна.

Дутерте баярын цахилгаандаа: Филиппин Хятад хоёр орны ард түмэн урт удаан жилийн найрамдал болон ойр дотны харилцаатай. 1975 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны найрсаг харилцаа тасралтгүй хөгжив гэж бичсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл