10-р сарын 23-нд Хятадын ард түмний сайн дурын армийн Америкийг эсэргүүцэж, Солонгост туслан хилийн чанадад дайн хийсний 70 жилийн ойг дурсан тэмдэглэх хурал Бээжинд боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн зарга Ши Жиньпин хуралд оролцож үг хэлжээ. Тэрээр бид Америкийг эсэргүүцэж, Солонгост тусалсан дайны хүнд хэцүү түүх, агуу ялалтуудыг санаж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмын агуу үйл хэргийг тасралтгүй урагшлуулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
70 жилийн тэртээ Америкийг эсэргүүцэж, Солонгост тусалсан дайн бол Хятад улс байгуулагдсаны эхэн үе байв. 1950 оны 6-р сард Солонгосын иргэний дайн эхэлсний дараа АНУ хөндлөнгөөс оролцохоор цэргээ илгээж, Тайваний хоолой руу долдугаар флотоо илгээв. Хятадын засгийн газраас удаа дараа анхааруулж байсан ч АНУ-ын цэргүүд 38-р өргөргийг давж, Хятад, Солонгосын хил рүү ойртож, тэр ч байтугай нисэх онгоцнууд илгээж, Хятадын Зүүн хойд хил орчмын бүс нутгийг бөмбөгджээ. Хойд Солонгосын талын хүсэлтээр Хятад улс Хятадын ардын сайн дурын армийг байгуулж, 1950 оны 10-р сард Солонгост байлдахаар явж, Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайныг эхлүүлжээ. 2 жил 9 сарын дараа нь бид Америкийг эсэргүүцэж, Солонгосыг туслах дайнд агуу их ялалт байгуулсан юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: Америкийг эсэргүүцэж, Солонгост туслах дайны агуу ялалт бол Хятадын ард түмэн хөл дээрээ боссоныхоо дараа дэлхийн дорно зүгт хүчирхэгжин зогсож байгаагийн илэрхийлэл бөгөөд Хятад үндэстнүүдийн ард түмний агуу их сэргэн мандалтын бэлэг тэмдэг болох юм гэжээ.
Ши Жиньпин: "Хятад улс үндэсний батлан хамгаалах бодлогоо үргэлж баримталж ирсэн бөгөөд Хятадын арми нь дэлхийн энх тайвныг хамгаалахад тууштай хүч болсоор ирсэн. Хятад улс хэзээ ч ноёрхол, өргөтгөлийг эрэлхийлэхгүй бөгөөд гегемонизм, хүчирхэг улс төрийн бодлогыг эрс эсэргүүцэх болно. Бид хэзээ ч үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын хохирлыг зүгээр хараад суухгүй юм. Мөн эх орныхоо ариун дагшин газар нутгийг хэн нэгэн эсвэл ямар ч хүчээр түрэмгийлж, хуваахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм ноцтой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Хятадын ард түмэн түүн рүү хатуу цохилт өгөх нь дамжиггүй" гэжээ.
