Хятад улсын дарга Ши Жиньпин Мадагаскарын ерөнхийлөгч Ражоелленнатай 11-р сарын 06-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв.
Ши Жиньпин онцолохдоо "Дипломат харилцаа тогтоосон 50 жилийн турш, олон улсын байдалд ямар хувиралт гарсан ч Хятад, Мадагаскарын харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд, хоёр орон бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулснаар улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, олон салбарын харилцаа, хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрэв. Би Хятад, Мадагаскарын харилцааны хөгжлийг дээд хэмжээгээр анхаарч, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Хятад, Мадагаскарын нөхөрсөг хамтын ажиллагааны түвшинг тасралтгүй дээшлүүлж, хоёр орон болон ард түмэнд буян үйлдэхэд бэлэн байна" гэв.
Ражоэлина илтгэхдээ "Дипломат харилцаа тогтоосноос хойш хагас зуун жилийн турш Мадагаскар, Хятадын олон салбарын нөхөрсөг хамтын ажиллагаа гүнзгий хөгжиж, асар их амжилтад хүрсэн байна. чин сэтгэлээсээ нөхөрсөг байх, харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэх, харилцан дэмжих нь Мадагаскар Хятадын бүх талын хамтралцааны түншлэлийн илэрхий онцлог болж байна. Мадагаскарын талынхан дуртайя Хятад улстай хамтаар чармайж, нэн нягт Мадагаскар Хятадын хувь заяаны хамтын цогцыг байгуулахаар чармайна" гэв.
