
Ши Жиньпин дарга 06-р сарын 22-ны орой БРИКС-ийн орнуудын бизнес форумын нээлтийн ёслолд видеогоор оролцож, үндсэн илтгэл тавьж, цаг үеийн асуултад хариулан, түүхийн чиг хандлагыг ухаарч, цаашдын замналаа тодорхойлсон байна. Дарга Ши Жиньпиний илтгэл олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарыг ихээхэн татав. Олон орны хүмүүс Синьхуа агентлагийн сурвалжлагчтай хийсэн ярилцлагадаа: Хятад улсын цаг үеийн асуудлыг шийдвэрлэх мэргэн ухаан нь дэлхий дахинд гүн гүнзгий гэгээрлийг авчирсан юм гэж илэрхийллээ.
Алжираас Хятадад суугаа Элчин сайд Хассан Рабехи Ши Жиньпин даргын хэлсэн үгийг анхааралтай сонсов. Түүний үзэж байгаагаар Ши Жиньпин даргын илтгэл хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны төлөө голлон анхаарч, эрхэм дээд үзэл санааг харуулж, хүн төрөлхтний урагшлах замын зураглалыг зурсан. Дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хүн төрөлхтний нийтлэг ашиг сонирхлын төлөө олон улсын хамтын нийгэмлэг сорилт бэрхшээлийг даван туулж, ийм замаар хамтран ажиллах хэрэгтэй.
Лондонгийн Эдийн засаг, бизнесийн бодлогын газрын захирал асан Жон Росс:
- Энэ нь Хятадын байр суурийг харуулж байгаа төдийгүй улам олон орны байр суурийг илэрхийлж байна.
АНУ-ын Бард коллежийн ахлах судлаач Пэн Рүньнянь:
- Ши Жиньпин дарга бүх улс оронд тэгш эрх, тэгш дүрэм, тэгш боломжыг хангах тухай ярьсан. Энэ нь улс орнуудын тэгш байдал, ардчилал, шударга ёсыг хэрхэн бий болгох талаар тодорхой тусгасан байна. Энэхүү уриалга нь дэлхийн дийлэнх хувийг эзэлдэг хөгжиж буй орнуудын байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд үүнд уриалж байгаа зүйл бол шударга, ардчилал, дэлхийн дэг журам юм.
Испаний Хятадын мэргэжилтэн Жулио Риос хэлэхдээ, Хятад улс БРИКС-ийн орнуудад туслан, БРИКС-ийн орнууд дэлхийн засаглалд илүү их хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэж хэллээ.
"Kazakh Industrial News" сонины ерөнхий редактор Шерик Корзумбаев Ши Жиньпин даргын илтгэлийн талаар ярихдаа, "Дэлхийн хөгжлийн санаачилга нь нээлттэй байдлыг баримтлах үзэл баримтлалыг хамарсан, шинэлэг, тогтвортой сэтгэлгээтэй. Хамтран ажиллаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааг баримталт, дэлхийн хөгжлийн хамтын нийгэмлэгийг байгуулах болно."
Хятад улс хөгжиж буй хамгийн том орон гэдгээ үргэлж санаж, хамтын хөгжлийн чиглэлээр хичээсээр ирсэн. Кенийн олон улсын судлалын эрдэмтэн Кавенс Адхилл:
- Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ хөгжиж буй орнуудад дижитал эдийн засгийн хөгжил, ногоон өөрчлөлтийг түргэсгэхэд нь туслана гэж онцолсон нь Африкийн орнуудад маш чухал ач холбогдолтой юм Гарисса гэрэл цахилгаан станц болон Хятадын компаниудын хэрэгжүүлсэн бусад төслүүд нь орон нутгийн аж үйлдвэр, худалдааны хөгжилд ихээхэн түлхэц өгч, олон тооны ажлын байрыг бий болгосон. Нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн замаар Хятад улс үргэлж урагшилсаар ирсэн. Африкийн орнуудтай нэгдэж, Африкт ногоон өөрчлөлт гарсан. Үйл явц хурдацтай явагдаж байна.
Ши Жиньпин дарга:
- Хятад улс нээлттэй байдлын түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлж, дээд түвшний нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бүтээн байгуулж, зах зээлд чиглэгдсэн, хууль дээдлэх, олон улсын бизнесийн орчныг үргэлжлүүлэн бий болгоно. Хятадад хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хөгжлийн боломжоо хуваалцахыг бид чин сэтгэлээсээ хүлээн авч байна.
