2020 он нь Хятад улс бүх талаар баян чинээлэг нийгмийг байгуулах, ядуурлаас ангижруулах зангилаа жил юм. ХКН-ын удирдлага дор олон салбарын хамт олон эрин үетэй уралдан эрч хүчээ нэгтгэж, Хятадын ядуу бүс нутагт асар их өөрчлөлт гарч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өөдөлж байна.
Өдгөө Гуанжөү хотын Юн Чинфангөөр төлөөлүүлсэн урт удаан түүх соёлын дүүргүүд хуучин хотоо засан өөрчлөх явцад соёл түүхээ уламжлан, шинэ цаг үеийн өнгө төрхөөр бялхам байна.
Сүүлийн өдрүүдэд Ши Гуаний Юн Чинфангийн 2-р хугацааны төслийн чухал бүрэлдүүн хэсэг болсны хувьд Гуанжөү хотын анхны биет бус соёлын өвийн түүх дурсгалын түүхийн дүүргийн засварын ажил дуусах үе шатандаа орж, удалгүй хотын иргэдэд нээлтээ хийх болж байна.
2018 оны 10-р сарын 24-ны өдөр дарга Ши Жиньпин Гуанжөү хотын Юн Чинфанд ажиллах үеэр хэлсэн үгэндээ, хотын төлөвлөлт бүтээн байгуулалт нь түүх соёлыг хамгаалах асуудлыг дээд хэмжээнд хүндэтгэх хэрэгтэй гэж онцолсон юм.
Ард иргэдийн аз жаргал, аюулгүй байдлыг дээшлүүлэхийн тулд Гуанжөү хотын Юн Чинфан “Өөрчлөн байгуулсан” туршлагаа хотын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, оршин суух нөхцөл нь нэлээд тааруухан байсан 779 дүүргийг өөрчлөн засвар хийжээ. Өдгөө 380 хуучин дүүргийг өөрчлөн засах ажил дуусаж, 2-р төсөл нь ид хийгдэж байгаа бөгөөд үүний зэрэгцээ 490 өрх айлын 1 сая 570 мянган иргэд үр өгөөжийг нь хүртэх юм байна.
