05-р сарын 10-нд, "Үүлэн 2020" Хятадын брэндийн өдөрлөг үйл ажиллагаа албан ёсоор эхлэв. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян тус арга хэмжээний талаар чухал цохолт хийлээ. Цохолтод: Брэндийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Хятадын бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанар, нөлөөг тасралтгүй дээшлүүлэх нь дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх стратегийг хэрэгжүүлэх, чансаатай хөгжлийг дэмжих чухал тал юм. Бүс нутаг, холбогдох байгууллагууд Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалаар жолоодлого болгон, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэн, инновацийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, олон нийтээр ажил төрөл эрхлэх, нийт олноороо шинийг бүтээхийг гүнзгийрүүлэн, чанар болон үр ашгийг эн тэргүүнд тавьж, нийгэм нийтийн брэндийн үзэл ухамсрыг дээшлүүлэн, аж ахуйн нэгжүүдийн мэргэжлийн түвшинд ажил хөдөлмөр эрхлэхийг чиглүүлэн жолоодож, илүү олон нэрт брэндийг бий болгон, илүү эрч хүчтэй өрсөлдөх хүчнээр зах зээлийн орон зайг өргөтгөн, олон нийтийн хэрэглээ болон үндэсний хөгжлийн шаардлагыг улам сайн хангах хэрэгтэй гэжээ.
Энэ удаагийн арга хэмжээг интернет индэрийг ашиглан зохион байгуулж байгаа нь халдварыг хяналтдаа авсан нөхцөлд арга хэмжээний хэлбэрийг шинэчлэх, Хятадын брэндийн бүтээн байгуулалтыг хөгжлийг урагшлуулахад оруулсан идэвхтэй хайлт юм. Арга хэмжээг Хятадын үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Суртал ухуулгын яам, Аж үйлдвэрлэл, мэдээ мэдээлэлжүүлэлтийн яам, Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам, Худалдааны яам, Зах зээлийн хяналтын ерөнхий газар, Үндэсний оюуны өмчийн газар болон Шанхай хотын захиргаа хамтран "Хятадын брэндийг дэлхий нийттэй хуваалцах, Чинээлэг нийгмээр амьдралын чанарыг баталгаажуулах, Халдвартай хамтдаа тэмцэж, брэндийн хүчийг дайчлах" гэсэн уриан дор зохион байгуулж байна. Арга хэмжээ нь Хятадын бие даасан брэндийн үүлэн яармаг, Хятадын брэндийн хөгжлийн олон улсын үүлэн форум агуулгаар явагдаж, 1300 гаруй аж ахуйн нэгжийг сонгон оролцуулж, мөн нэрт эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчдийг урин илтгэл хийлгэн, гадаад дотоодын интернет ашиглагчидтай Хятадын брэндийн хөгжлийн ирээдүйн тухай ярилцаж, халдварын эсрэг дэлхий нийтээрээ хэрхэн хамтарч ажиллах тухай ярилцах болно.
