
Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чиглүүлж, нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцооны байгуулалтыг шинэ шатанд ахиулж, илүү нээлттэй, илүү итгэлтэйгээр дэлхийн эдийн засагт нэгдэж,улс орны эдийн засгийн хүч чадал тасралтгүй шинэ түвшинд ахисаар байна.2021 онд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ АНУ-ын 77%-д дөхөж, дэлхийн эдийн засгийн 18 гаруй хувийг бүрдүүлэв. Одоогийн байдлаар Хятад улсын боловсруулах аж үйлдвэр үндсэндээ нээлттэй, хөдөө аж ахуйн үйлчилгээний салбар тогтвортой, тасралтгүй нээгдэж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү өргөн хөгжлийн орон зайг бүрдүүлж өгсөн шинэ хэв маягийг бүрдүүлж байна. Шинэ эриний нөхцөлд гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндсийг тогтворжуулахын төлөө нээлттэй хөгжил, эдийн засгийн аюулгүй байдлын диалектикийг зөв ойлгож, гадаад худалдааны үйлчилгээний баталгааны механизмыг бэхжүүлж, боловсронгуй болгох шаардлагатай байна.
Хөгжил, аюулгүй байдал бол нэг биеийн хоёр далавч, машины хоёр дугуй юм. Нээлттэй хөгжил, эдийн засгийн аюулгүй байдал нь бие биенээ нөхцлөөр хангадаг, бие биенээ дэмждэг, нарийн уялдаатай диалектик харилцаа байдаг. Нэг талаас гадаад ертөнцөд нээлттэй байх, эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн аюулгүй байдлын материаллаг бааз, суурь баталгаа юм. Нээх нь ахиц дэвшил авчирдаг бол хаагдах нь гарцаагүй хоцрох болно. Даяаршлын 21-р зуунд хаалттай улс орнууд урт хугацааны эдийн засгийн хөгжилд хүрэх боломжгүй, эдийн засгийн хөгжил нь удаан хугацаагаар хоцорч, гэнэтийн цочролыг эсэргүүцэх чадвар сул байх нь гарцаагүй. Энэ бол хамгийн том найдваргүй байдал юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн аюулгүй байдал нь гадаад ертөнцөд нээгдэх, эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл юм. Гадаад ертөнцөд нээлттэй байх нь улс орны эдийн засгийн аюулгүй байдлын нөхцөл, цочролын эсэргүүцэлтэй уялдуулах ёстой.
Дарга Ши Жиньпин хэлэхдээ, "Өнгөрсөн 40 жилийн Хятадын эдийн засгийн хөгжил нээлттэй нөхцөлд хүрсэн бөгөөд ирээдүйд Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг мөн илүү нээлттэй нөхцөлд хэрэгжүүлэх ёстой" гэжээ. БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин даргатай Намын Төв Хороо гадаадад нээлттэй байх төрийн үндсэн бодлогоо тууштай баримталж, нээлттэй, дээд зэргийн шинэ тогтолцоог бий болгов."14-р таван жил"-ийн төлөвлөгөөнд бид бараа бүтээгдэхүүний урсгал, хүчин зүйлд тулгуурлан нээлттэй байдлыг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, дүрэм, журам, удирдлага, стандарт зэрэг байгууллагын нээлттэй байдлыг тууштай өргөжүүлж, үндсэндээ шинэ тогтолцоог бүрдүүлнэ гэж тодорхой заасан. Энэ бол Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын стратеги болон дэлхий дахинд нэг зуунд байгаагүй их өөрчлөлтийн ерөнхий стратегийг уялдуулах үүднээс ХКН-ын төв хорооны гаргасан стратегийн шийдвэр юм.

"Нээлттэй байх нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн цорын ганц арга зам юм." Хятад улс нээлтийн санаачилга гаргасны ачаар цар тахлын байдлаас сэргэх гэж тэмцэж буй дэлхийн эдийн засагт "хаврын сэвшээ салхи"-ийг үлээсэн юм.Цар тахлаас дараа, Хятадын аж үйлдвэрийн иж бүрэн систем нь дэлхийн эрэлт нийлүүлэлтийн дутагдлийг үр дүнтэй нөхөж, олон орны үйлдвэрлэл, ард иргэдийн амьдралд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, Хятад улс тахлын эсрэг материалын экспортыг эмх цэгцтэй хийж, 2 тэрбум гаруй тун вакцин хангаснаар, дэлхийд хамгийн олон вакцин нийлүүлсэн оронболов.2021 онд Хятад улс болон “Бүс ба зам”-ын дагуух орнуудын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 11.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.6%-иар өсч,найманжилийн турш дээд амжилт тогтоосон байна...Нээлтийн үүд хаалга улам өргөн болох тусам үр өгөөж нь улам нэмэгдсээр байна.
Гадаадад өндөр түвшний нээлтийг цаашид ахиулах нь олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөөнд шинэ давуу талыг бий болгохоос гадна өндөр чанартай хөгжлийг дэмжих хэрэгцээ юм. Хятад улсын эдийн засгийг тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх чухал хөдөлгөгч хүч нь гадаадад нээлт Өнөөдөр Хятад улс таван жил дараалан нийт барааны худалдааны хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтаар дэлхийд хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтаар дэлхийд эхний байранд бичигдэж байна.Улсын хүчин чадал, нийгмийн үйлдвэрлэлийн хүчин, ард түмний амьжиргааны төвшин улам дээшилэн,чанартай хөгжлийн үндэс суурь бат бөх, илүү сайн нөхцөл, илүү их хүчтэй болсон.
Чанартай хөгжих цорын ганц арга зам бол нээлттэй байх. Хөгжлийн шинэ хэв маягийн дагуу Хятадын нээлттэй хаалга цаашид нээгдэх болно.Хятад улсын эдийн засаг уян хатан, урт хугацаанд суурь нь өөрчлөгдөхгүй.Гэвч эрэлтийн бууралт, нийлүүлэлтийн дутагдал, хүлээлтийн хугацаа сулрах гэсэн гурав дахин дарамттай тулгараад байгаа энэ үед гүн гүнзгий шинэчлэл, чанартай хөгжлийг ахиулах нь бүр ч чухал.
Эрэлт талаас нь авч үзвэл, импортыг өргөжүүлэх нь дотоодын зах зээлийн нийлүүлэлтийг баяжуулж, хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг хангасан, төрөлжүүлсэн, чанартай хэрэглээг сайжруулахад тустай. Нийлүүлэлтийн тал дээр нээлттэй байх нь дэлхийн өндөр чанартай нөөцийн элементүүдийг Хятадад нэвтрүүлэх, зах зээлийн бүрэн өрсөлдөөнд түлхэц өгч, аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлд тус дөхөм болно. Хүлээгдэж буй байдлаас харахад, олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс нээлтээ өргөжүүлэх санаачлага гарган гуйвшгүй тууштай байгаа нь гадаадын компаниуд Хятадад суурьшихад эрч хүч, их тайвшруулал болж айна .
Өнгөрсөн 40 жилийн Хятадын эдийн засгийн хөгжил нь нээлтийн нөхцөл байдал дор амжилтанд хүрсэн бөгөөд ирээдүйд Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг мөн илүү нээлттэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр болох “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” албан ёсоор хүчин төгөлдөр болсноор гадаад, дотоодод хоёр талын эргэлт жигдэрч, чанартай хөгжлийн зам улам өргөн хүрээтэй болох нь дамжиггүй.
