solongonews
ТАРИАЛАНГИЙН ГАЗРЫГ ХАМГААЛНА
2022-05-19 11:29
Эрт дээр үеэс Хятадын газрын хөрс Хятадын ард түмнийг үеийн үед тэжээсээр ирсэн түүхтэй, ирээдүйд ч үр өгөөжөө өгнө.

    Ганьсү мужийн Жан Е хотын Ганьжөү дүүргийн Үжян суурингийн шинэ гол тутарган талбайн үзэмж үүрийн туяанд байгалийг улам ч үзэсгэлэнтэй болгоно /2021 оны 07-р сарын 15-ны өдөр/  

Зургийг: ВАН ЖЯН

Юньнань мужийн Юйши хотын Тунхай шяний тариачин хүнсний ногооны сууринд ногоо түүнэ     

Зургийг: ЛЯН ЖЫЧЯН

Хармөрөн мужийн Кэнчюй Чи Шин тариалангийн баазад нисэгчгүй ургац хураах машин ажиллаж байна

"Эх дэлхийн түмэн бодис газрын хөрснөөс үүсэлтэй” гэдэгчлэн хөрс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг суурь материалаар хангадаг. Эрт дээр үеэс Хятадын газрын хөрс Хятадын ард түмнийг үеийн үед тэжээсээр ирсэн түүхтэй, ирээдүйд ч үр өгөөжөө өгнө. "Хойч үеийнхэн ирээдүйн зүг, урт хугацаанд хөгжлийг эрэлхийлж байгаа" нь Хятадын ард түмний тариалан газар нутгаа хамгаалах түүхэн хараа болж байна.
                                       Тариалангийн газрыг ургац хураах үр шимтэй болгоно
       9.6 сая гаруй хавтгай дөрвөлжин км газар нутгийн өнцөг булан бүрт өөр өөрийнх нь онцлог шинж, баялаг нөөцийн хишигтэй газар хөрс байдаг. Хар хөрснөөс шар хөрст өндөрлөг хүртэл, өндөр уул уснаас загас, амуу будааны нутаг хүртэл Хятадын ард түмэн үеийн үед тариалан эрхэлж аж төрсөөр ирсэн юм. Өмнө нь зарим нөхцөл шалтгааны улмаас тариалангийн газар ихэд сүйдсэн байна. Өдгөө тариалах газрыг хамгаалах ухамсар улам бүр сэргэж буйн зэрэгцээ холбогдох байгууллага нэгжүүд ба өргөн олон ард түмний хамтын хүчин зүтгэлээр тариаланчид шинжлэх ухаан, технологийн тусламжтайгаар улам олон тариалангийн газрыг үр дүнтэй хамгаалж, бохирдолгүй тариалангийн газар улам бүр нэмэгдсээр байна.
            Ургац авах үржил шимтэй зүүн хойдын хар хөрст нутагт анх удаа очиж буй хүмүүсийг аргагүй гайхшруулна. Энэ бол  үржил шимтэй газрын шинж тэмдэг юм. “Атга хар шорооноос нь тос гарч, хатгасан савх ч соёолмоор” гэсэн эртний ардын зүйр үг байдаг.
      Хармөрөн мужийн Цишин фермийн "түмэн мү" газар тариалан нь 14 мянган /1га=15 мү / мү бүхий цагаан будааны тариаланг хамарч байна. Түүнчлэн жилд 9 мянган тонн цагаан будааны ургац авдаг нь 7 мянган хүн ардын нэг жилийн хүнсийг хангаж байгаа юм. 2018 оны 09-р сард Хятадын тариачдын анхны элбэг ургацын баярын арга хэмжээ зохион байгуулагдсаны дараа дарга Ши Жиньпин Санжяны тал нутагт очиж ажиллах үедээ "Ашиглах ба дэмжих арга хэлбэрийг хэрэгжүүлж, нутгийн хар хөрсийг хамгаалах хэрэгтэй" гэсэн байна.
Хар хөрс бол дунд зэргийн чийглэг буюу хагас чийглэг цаг уурын нөхцөл байдлаас үүсдэг. Хар хөрс өмнө нь баялаг зузаан давхаргаар хучигдсан байсан. Гэвч сүүлийн жилүүдэд зүүн хойд нутгийн хар хөрс ерөнхийдөө алдагдаж, хөрсний давхарга жил бүр гурван мм орчим багасаж байгаа төдийгүй, өнгө нь улам шарлаж, хатуурч, "нимгэн" болж байгаа юм
Хар хөрст тариалангийн газрыг хэрхэн хамгаалах вэ? Гирин мужийн Сипин хотын Лишү шянь лийрийн мод тарьж ургуулах арга хэлбэрийг хэрэгжүүлж ажилласан байна. Намрын ургац хураалтын дараа эрдэнэ шишийн ишийг газар дээр нь дарж, нэлээд хугацаа өнгөрсний дараа газар дээр нь зузаан "хөнжил" хучсан болж байдаг. Энэ нь хөрсний услаг байдлыг хадгалахаас гадна шороон хорхой ч олон болж, Хятадын бие даан үүдэн бүтээсэн тариалангийн тоног төхөөрөмжийг хослуулснаар хар хөрсөнд үзүүлэх хор хөнөөл мэдэгдэхүйц багасч байна. Ингээд өнөөдрийн лийрийн мод, хар хөрс улам амьд хүчтэй сэргэж байгаа юм.
             Шар хөрст өндөрлөгийн хувьд экологийн хамгаалалтын үр өгөөжөө өгч эхэлсэн байна.
Шэньси мужийн Юйлинь хотын Мижи шяний Гаошигөү багийн ахмад үеийнхэн хоол унд дутмаг хэцүү байдлын тухай сайн мэдрэмжтэй байдаг. Эндхийн газар нутаг арван жилийн есөн жил нь гангийн гамшигт өртдөг. Шинэ Хятад улс байгуулагдах эхэн үед Гаосигөүгийн хүн ард хоол ундаа аргацаахын тулд ихэд санаа болж байсан хэдий ч улам ядуурлын гүнд орсон байдаг.
       1950-иад онд Гаосигөү баг "гурав-гурван дүрм"-ийг хайж эхэлсэн.  (тариалах газар, ой мод, бэлчээр зэрэг тус бүр 3-ны 1 хувийг эзэлнэ) Энэхүү арга хэмжээ нь тус нутгийн хөрсний элэгдлийн хэцүү байдлыг аргацааж чадсан байна.
Өдгөө энэ нутагт нарс, царцаа, хайлаас, улиас, алим, лийр, чангаанз, хушга зэрэг ургацаар дүүрсэн байна. Гаосигөү тосгон хэдэн арван жил иж бүрэн менежмент хийсний дүнд ой ба өвсний бүрхэгдсэн байдал 70 хувьд хүрч, энэ нутгийн экологийн менежментийн загвар болсон байна.
“Хүн ард уул усаа хайрлаж, уул ус нь хүн ардаа түшиглэдэг" гэдэг. Өмнөх “улаан элсэн цөл" өдгөө жимс жимсгэнэ ногоон модоор бүрхэгдэж, хүн ардын аж амьдрал улам их сайжирч байна.
“Улаан элсэн цөл" гэгдэж байсан Зянши мужийн Ганьжөү хот сүүлийн жилүүдэд хөрсний эвдрэлийн эсрэг тэмцэн ажилласнаар үр дүнд хүрч байна. Байгаль орчноо дээдэлж, байгальтайгаа зохицон, байгаль орчноо хайрлан хамгаалж, ус, хөрсийг хамгаалан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд мод ургуулж ногооруулах ажлыг ид өрнүүлэн, "Уул усаа хайрлан, ой модоо хамгаалах" болж өөрчлөгдсөн байна. "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд тус хот нийтдээ 3400 гаруй хавтгай дөрвөлжин км талбайг хөрсний элэгдлээс хамгаалж чадсан байна. Ганьжөү хотын Диннань шяны Байжү багийн иргэн Хө Шөүрун:
        - Өмнө нь сүхийг уул руу сунгаж, уулс халзан байх тусмаа ард түмэн ядуурч байсан. Өдгөө олон мянган мү газарт жимс жимсгэнэ тарьж ургуулан, уулс ногоорч, аж амьдрал ч улам сайжирч байна гэж сэтгэл дүүрэн ярьж байлаа.
Уул усны өөрчлөлт хувиралт нь хөгжлийн үзэл баримтлалын өөрчлөлтийг тод харуулж байна. Хятадын Коммунист Намын ХУIII их хурлаас хойш Хөхмөрний дээд ба дунд урсгал дагуух тариалах газраас олон мянган гуу жалга бүхий шар хөрст өндөрлөг хүртэл, баруун өмнөд бүс нутгийн хад чулуурхаг цөлжилтийн газраас хүнд ноцтой элэгдэлд орсон зүүн хойдын хар хөрсний нутаг хүртэл бүгд усны алдагдлын эсрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэн эрчимтэй ажиллаж байна. Өнөөг хүртэл үндэсний хэмжээнд хөрс, усны алдагдлыг засан шинэчилсэн нийт хэмжээ 1.43 сая хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан байна.
       Усны яамны хяналтын бүртгэлээр Хятадын хөрсний элэгдлийн талбайн хэмжээ аажмаар багасч, 80-аад оны 3.6703 сая хавтгай дөрвөлжин километрээс 2020 онд 2.6927 сая хавтгай дөрвөлжин километр болж багассан байна.
Тариалангийн газар бол хүнсний үйлдвэрлэлийн “амин судас”
2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр үндэсний гурав дахь удаагийн газар судалгааны байдлын үндсэн мэдээллийг нйитэлснээр 2019 оны эцсийн байдлаар Хятадын хэмжээнд 1.918 тэрбум мү /1га=15 мү/ тариалангийн газар байгаа нь тариалангийн газрыг хэвээр байлгах төрийн төлөвлөгөөнд хүрч чадсан байна. Хүнсийг илүү их хэрэглэх тусам хоол унд хүрэлцээгүй байсан цаг үеийг санаж явах хэрэгтэй. Хятадын ард түмэн хүнсний аягаа хэзээд өөрсдөө эзэмших ёстой.
Дарга Ши Жиньпиний анзаарснаар:
       - Өнгөрсөн үед үр тариаг өмнөд нутгаас умард нутаг зүг шилжүүлдэг байсан бол өдгөө умард нутгаас өмнөд нутаг зүг зөөвөрлөж байна. Зарим үржил шимтэй газар нутагт хүнс тариалахгүй, өдгөө цэцэг, жимсний мод тарих нь маш ихээр олширч байна. Тэгвэл амуу будааны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Тариалангийн газар бол хүнсний үйлдвэрлэлийн "амин судас" бөгөөд тариалангийн газрыг баавгай хамгаалдаг шигээ хамгаалах шаардлагатай байна. Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хөдөө тосгоны хөгжил хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ли Гөшян:
- Өдгөө тариалангийн газар багасч байгаагийн гол шалтгаан нь "хөдөө аж ахуйн бус", "хүнсний бус" асуудлууд нөлөөлж байна.
      2021 оны 12-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд Төвийн хөдөө тосгоны ажлын хурал Бээжинд болсон юм. Хурлаас өмнө дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг даргалж, "Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачид"-ын ажлын тухай судлан ярилцаж, чухал илтгэл тавьсан байна. Дарга Ши Жиньпин:  Тариалангийн газрыг хамгаалах шаардлага маш тодорхой байна. 1.8 тэрбум мү /1га=15мү/ тариалангийн газрыг нэр нидэртээ нийцсэн үр шимтэй газар болгон хөгжүүлэх ёстой. Ургац сайтай газар болгон хамгаалах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. 
Үндэсний газрын судалгааны дүнг зарласны дараа Байгаль нөөцийн яамны сайд бөгөөд үндэсний байгалийн нөөцийн ахлах байцаагч Лү Хао Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хэвлэлийн бага хурал дээр:
- Бид 1.8 тэрбум мү /1га=15мү/ тариалангийн газрыг хамгаалах стратегийг барьж, 2020 онд 1.865 тэрбум мү /1га=15мү/ тариалангийн газрыг хамгаалах зорилтыг биелүүлсэн хэдий ч одоогийн нөхцөл байдал хүнд хэвээр байна.
Лү Хао:
    - Олон талын зөрчил, санал зөрөлдөөнийг бүрэн илчилж, зөрчлийг шийдэх дүрмийг тодорхой болгох хэрэгтэй. Тариалангийн газар, тэр дундаа байнгын суурь тариалангийн газрыг тусгай хамгаалах хэрэгтэй байна. Үүнд, суурь тариалангийн газарт үр тариа, хөвөн, тос, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тарьж ургуулахыг голчлох хэрэгтэй. Харин ой мод, жимс, загасны аж ахуй эрхлэх зэрэг үйл ажиллагааг эрс хориглох хэрэгтэй. Ингээд "хөдөө аж ахуйн бус" ба "хүнсний бус үйлдвэрлэл" хоёр талыг зэрэг баримтлан ажиллах хэрэгтэй.
Газрын хөрсний цөлжилт, чулуужилт зэрэг асуудлыг чухалд авч үзэх шаардлагатай байна. Дарга Ши Жиньпин:
- Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тэргүүнд анхаарч, уул ус, гол мөрөн, ой мод, газар тариалан зэрэг экологийн цогц хамгаалалт ба нөхөн сэргэлтийг сайтар хэрэгжүүлж, газар нутгийг ногооруулах ажлыг эрчимтэй өрнүүлэн, хөрсний элэгдэл, цөлжилтийг аргацаах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж заасан байна.
Олон газарт орон нутгийнхан онцлогын дагуу олон төрлийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Шаньдун мужийн Байгаль нөөцийн тэнхимийн хариуцлагатай албаны хүн:
     - 2021 оны 06-р сард Шаньдун мужийн цөлжилт 13 хотын 79 хошууг (хот, дүүрэг) хамарч, хяналт шалгалтын дүнгийн байдлаар цөлжсөн газар нутаг өнгөрснөөсөө их хэмжээгээр буурсан байна гэж мэдэгдэв.
Хятад улс цөлжилтийг амжилттай хориглож чадсаныг сүүлийн үеийн тоо баримтууд тодруулж байна. Цөлжилт, элсжилт, чулуурхаг цөлжилтийн газар нутагт жилд дунджаар 2424 хавтгай дөрвөлжин километр, 1980 болон 3860 хавтгай дөрвөлжин километрийн хурдаар тус тус багасч байна. Элсэрхэг нутгийн экологийн ерөнхий нөхцөл байдал сайжирч, элсийг ногооруулсан түүхэн өөрчлөлт гарч байна.
НҮБ-ын Аюулгүйн Байдлын Хамгаалалтын Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио:
     - “Хятад улс газар хамгааллын чиглэлээр хамгийн дэвшилтэт орны нэг юм", "Би Хятадын Таклимака цөл болон зарим хад чулуурхаг цөлд очиж үзсэн. Энэ тал дээр Хятад улсын хүчин чармайлт, ололт амжилтыг олж харлаа.", “Хятад улс энэ талаар олон сайн туршлага бий бөгөөд түүнчлэн технологийн дэвшилт зэрэг тал дээр дэлхийн бусад улс орнуудтай хуваалцаж, солилцох боломж нөхцөл байна” гэж хэллээ.
Бохирдолгүй газрын хөрсийг эрчимтэй хамгаална
Цэвэр эко газар нутагт аж төрөх нь бүх иргэдийн нийтлэг хүсэл мөрөөдөл.
Намын Төв Хороо, Төрийн Зөвлөл хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлыг чухалд үзэж байна. 2016 оны 05-р сард Төрийн зөвлөлөөс “Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг гаргаж ажилласан байна. Сүүлийн жилүүдэд Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн чанд удирдлагын дагуу хөрсийг хамгаалах тэмцэл нааштай үр дүнд хүрсэн байна.
     2018 онд хөх тэнгэр, цэлмэг ус, бохирдолгүй хөрсөө хамгаалах үйл ажиллагаа эхэлсэн байна.
Нутаг нутгийн хөрсөө хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний экологийн цэвэр газрын хөрсийг хамгаалах олон талын туршлага сургамжийг хангасан байна. Тухайлбал, Хэбэй муж сүүлийн жилүүдэд ус хэмнэсэн хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, Чү Жөү шяны 10 сууринд ус хэмнэх буудайн үлгэр жишээ 11 үйлдвэр байгуулсан бол ган гачигт тэсвэртэй, ус хэмнэгч 17 буудайн сортыг оруулсан байна. Сүүлийн жилүүдэд тус муж 92 мянган мү /1га=15 мү/ ус хэмнэсэн буудай тариалж, усны ашиглалтыг 4 сая шоо метрээр бууруулсан.
Жишээлбэл, пестицидийн сав баглаа, боодлын хаягдал нь өнгөрсөн жилүүдэд бохирдлын чухал эх үүсвэр байсан бол сүүлийн жилүүдэд олон мужууд шинэ арга хэмжээ авч ажиллаж байна.
Ойрын гурван жилд Хармөрөн муж "Пестицидийн сав баглаа, боодлын хог хаягдлыг хураан авах арга хэмжээ" хэрэгжүүлжээ. Тус муж пестицидийн савлагааны хог хаягдлыг агуулах, тээвэрлэх зэрэг шяны зэрэглэлийн 139 цэг, хөдөө тосгонд 8269 цэг, пестицидийн дэлгүүрийн 5179 цэгийг байгуулж, 5321 тонн пестицидийн хог хаягдлыг хурааж авсан нь 84 хувьд хүрсэн байна. Гурван жилийн хугацаанд Хармөрөн мужийн засгийн газар энэхүү ажилд зориулж тусгай урамшуулал, тэтгэмжийн мөнгө нийт 30 сая юаний хөрөнгө оруулалт хийж, хот, шяны санхүүг дайчлан 87 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь пестицидийн савлагааны хаягдлын ажлыг бүх талаар дэмжсэн байна.
2021 оны эхээр Хүбэй мужийн Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны тэнхимээс "Пестицидийн сав баглаа, боодлын хог хаягдлыг хураан авах туршилтын ажлын төлөвлөгөө" гаргасан. Үхань хотын Шиньжөү дүүрэг, Шяньтао хот, Чяньжян хот зэрэг 10 шянь хотыг багтаасан туршилтын цэг байгуулж, пестицидийн сав баглаа боодлын хог хаягдлыг нэгдсэн байдлаар дахин боловсруулж, хоргүй устган цэвэрлэх ажлыг өрнүүлэх болно гэж тодорхой заалт гаргажээ.
Сүүлийн жилүүдэд Хятад улс нэлээд олон суурь ажил хийсэн байна.
2021 оны 08-р сард Экологи, байгаль орчны яамны сайд Хуан Рүньчю:
     - Бид бохирдолгүй газрын хөрсөө хамгаалах ажлыг дэмжиж, үндэсний хэмжээнд тариалангийн газрын бохирдлын байдлыг нарийвчлан судалснаар газар тариалангийн хөрсний бохирдлын байдлыг үндсэнд нь олж тогтоосон. Түүнчлэн бохирдсон тариалангийн газрын аюулгүйн ашиглалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажил маш том бөгөөд хөрсний бохирдлын эрсдэлийг үндсэнд нь хянаж чадсан нь хөрсний бохирдол даамжрах хандлагыг анхан шатанд хориглож чадсан байна.
    Экологи, байгаль орчны яамнаас мэдээлснээр 2020 онд үндэсний хэмжээнд бохирдсон тариалах газрын аюулгүйн ашиглалтын түвшин 90 орчим хувьд, бохирдсон газрын аюулгүйн ашиглалтын түвшин 93 гаруй хувьд хүрсэн нь хөрсний бохирдлын эрсдэлийг үндсэндээ хориглож чадсан байна.
Ирээдүйн чиг хандлагын хувьд Хуан Рүньчю:
    - Дараагийн алхамд бохирдлоос сэргийлэх ажлыг чанд хийх хэрэгтэй. "Бохирдлыг бууруулах" ажил нь бохирдуулагчийн ялгаруулалтыг бууруулах бөгөөд хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын үр дүнг баталгаажуулж, иргэд хоол хүнсний тал дээр аюулгүй аж төрөх хэв маягийг батлах болно хэмээн илэрхийллээ.

Зохиогч: ЛЮ ШАОХУА
Найруулагч: Хань Хуншя
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл