solongonews
Ши Жиньпин ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийжээ
2022-11-01 08:25
Ши Жиньпин ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргатай хэлэлцээ хийжээ.

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 31-нд Бээжин дэх Ардын Их Хурлын Танхимд ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой хэлэлцээ хийлээ.

   Ши Жиньпин "Ерөнхий нарийн бичгийн дарга та ХКН-ын ХХ их хурлын дараа Хятад улсад айлчлан ирж буй анхны гадаадын удирдагч бөгөөд энэ бол ВКН-ын 13-р их хурлын дараа эрхэм ноён танай гадаадад хийсэн анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Манай хоёр орон, хоёр намын харилцааны хөгжлийг бид дээд хэмжээнд чухалчлан авч үзэж байгааг энэ нь харуулж байна. Өдгөө Хятад, Вьетнам социалист үйлс болон хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бүгд шинэ боломж, шинэ сорилт тулгарч байна, тиймд тантай хамт санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны социалист бүтээн байгуулалтад улам их үүрэг гүйцэтгэж ажиллахад миний бие бэлэн байна" гэжээ.

   Нгуен Фу Чонг "Би ерөнхий нарийн бичгийн дарга танд хийсэн амлалтаа биелүүлж байна. Тухайлбал 2021 оны 01-р сард ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдвол түүний дараах анхны айлчлалаа Хятад улсад хийх болно гэж хэлсэн юм. Энд би ВКН, нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс ХКН-ын ХХ их хурал амжилттай хуралдсанд дахин баяр хүргэж байна. ХКН, Хятад улс, Хятадын ард түмэн сүүлийн арван жилд дарга Ши Жиньпин танай шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны удирдлага дор агуу их амжилт гаргаж ажилласныг энэ бүхэн гэрчлэн харуулж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл