solongonews
Ши Жиньпин мансууруулах бодисын эсрэг ажилд чухал заавар өгөв
2020-06-23 15:00
Ши Жиньпин мансууруулах бодисын эсрэг ажилд чухал заавар өгөв.

Мансууруулах бодисын эсрэг олон улсын өдөр болох гэж байна. Бүх Хятадын мансууруулах бодисын эсрэг ажлын тэргүүний хамт олон, хувь хүнийг хөхүүлэн шагнах хурал 23-ны үдээс өмнө Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж, намын төв хорооны нэрийн өмнөөс шагнал хүртсэн тэргүүний хамт олон болон хувь хүмүүст халуун баяр хүргэж, бүх Хятадын мансууруулах бодисын эсрэг тэмцлийн өмнө фронт дахь нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин: Өдгөө улсын дотоод болон гадаад дахь мансууруулах бодисын асуудал, уламжлалт болон шинэ хэлбэрийн мансууруулах бодисын хор хөнөөл, онлайн болон офлайны мансууруулах бодисын гэмт хэрэг харилцан сүлжилдэж, ард олны амь насны аюулгүй байдал болон биеийн эрүүл мэнд, нийгмийн тогтвортой байдалд хүнд ноцтой аюул түгшүүр учруулж байна. Өнгөрсөнтэйгөө адилаар мансууруулах бодисын эсрэг ажлыг гуйвшгүй туйлбартай, гүнзгий сайтар өрнүүлэх хэрэгтэй. Шат бүрийн намын хороо, захиргаа ард түмээр гол төвөө болгох хөгжлийн үзэл санааг баримтлан, улс орон, үндэстэн, ард түмэн, түүхэнд дээд хэмжээгээр хариуцлагатай хандах байр сууриар, мансууруулах бодисын эсрэг эрс хатуу цохилт өгөх зарчим баримталж, мансууруулах бодисын эсрэг ард түмний тэмцлийг сайтар хийж, мансууруулах бодисын эсрэг засаглалын системийг боловсронгуй болгож, мансууруулах бодисын эсрэг олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, мансууруулах бодисын эсрэг ажлаа тасралтгүй шинэ үр бүтэмжид хүрэхийг ахиулж, нийгмийн эвсэг зохицонгуй тогтвортой байдлыг хамгаалан, ард иргэд амар амгалан аж төрөхийг баталгаажуулахад илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж онцлов.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл