solongonews
30 мянган хонийг Замын-Үүд боомтоор гаргалаа
2020-10-06 18:24
Монголчуудаас БНХАУ-ын ард түмэнд хандивласан 30 мянган хонийг Замын-Үүд боомтоор гаргалаа.

БНХАУ-ын ард түмний халдварт өвчний эсрэг ажлыг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан. 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30000 толгой хонь БНХАУ-д хандивлах батламжийг дарга Ши Жиньпинд гардуулан өгсөн билээ.

 

Тэгвэл БНХАУ-д хандивлах эхний ээлжийн 16000 толгой хонийг Замын-Үүдэд аваачин шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Хандивын эхний ээлжийн 16000 толгой хонийг Зам-Үүдэд аваачин 45 хоног тусгаарласан бөгөөд энэ хугацаа удахгүй дуусах юм байна.

Тусгаарлалтын 45 хоногийн хугацаанд хонь нэг бүрийг эрүүл ахуйн шинжилгээнд хамруулж, ариутгал халдваргүйтгэл хийж байгаа аж.
Хонийг БНХАУ-ын хилээр гаргаад дахин тусгаарлах эсэхийг хоёр талын ажлын хэсэг хамтран шийдэх юм байна.
Харин дараагийн ээлжийн 14000 хонийг голчлон зүүн гурван аймгаас бүрдүүлэх ажил үргэлжилж байна.

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээлийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл