solongonews
“Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно
2020-07-31 10:06
“Бэйдөү-3” хиймэл дагуулын навигацийн систем ашиглалтад орно.

  БНХАУ-ын “Бэй Дөү-3” хиймэл дагуулын навигацийн системийг ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 31-ны өдрийн үдээс өмнийн 10 цаг 30 минутад Ардын их хурлын ордонд болно. Хятадын дарга Ши Жиньпин тус ёслолд оролцож үг хэлнэ.

“Бэй Дөү-3” хиймэл дагуулын навигацийн систем нь сансрын сегмент, газрын сегмент, хэрэглэгчийн сегмент гурван хэсгээс бүрдэх бөгөөд тухайн гурван хэсэг уялдаа холбоотай ажиллах юм. Мөн дэлхийн хэмжээнд өндөр түвшний, бүх цаг агаарын нөхцөлийг үл харгалзан, 24 цагийн турш бүх төрлийн хэрэглэгчдэд өндөр нарийвчлалтай, найдвартай байршил тогтоох үйлчилгээ болон, навигацийн үйлчилгээг үзүүлэх болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл