Ковид-19 дэгдсэнээс хойш МУ-ын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан олон зам сувгаар Хятадын талтай харилцаж, эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, эд бараа, мөнгө төгрөг хандивлаж, өвчин тахлын эсрэг Хятадын ард түмний хийж буй тэмцлийг дэмжин тусалж байна. Ялангуяа, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга Бээжин хотод биечлэн айлчилж, Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзан хэлэлцээр хийсэн нь Хятад, Монгол хоёр орны харилцааны хөгжил, сайн хөршийн чин үнэнч найрамдал нөхөрлөл дээд түвшинд хүрснийг харуулсан юм.

Хятад улсад өдгөө Ковид-19 аажмаар намжиж байгаа хэдий ч дэлхийн хэмжээнд өвчин тахлын дэлгэрэлт мөн хүнд байсаар байгаа нөхцөлд МУ өвчин тахлаас урьдчилан сэргийлэх маш их хариуцлагатай тулгарч байна.
Хятад улс хүнд хэцүү байдалд тулгарсан үед найрсаг хөрш МУ-ын ард түмний зүгээс сэтгэлийн дэм, эд хөрөнгийн хандив өгсний хариу талархал болгон, МУ-ын хийж буй өвчин тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж, Хятадын ард түмний зүгээс МУ-ын ард түмэнд хандаж буй найрсаг сэтгэлийг илэрхийлж, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй болон ЭСЯ-ны нийт дипломат ажилтнууд 03-р сарын 05-ны өдөр БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ндаа сайн дураараа хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулаад байна.

Элчин сайд Цай Вэньрүй хандив цуглуулах арга хэмжээн дээр үг хэлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтдаа сайтар хийж, МУ-ын нутагт халдваргүй байгаа байдлыг хэвээр хадгалан, эцсийн ялалт байгуулахын төлөө Монголын нийгмийн олон салбарынхантай эрч хүчээ нэгтгэн хамтран тэмцэхэд Хятад улсаас МУ-д суугаа ЭСЯ бэлэн байна гэж илэрхийллээ.
