2022 оны охид, эмэгтэйчүүдийн боловсролын төлөөх ЮНЕСКО-гийн шагнал гардуулах ёслол 10-р сарын 11-нд Францын Парис хотноо боллоо. Шагнал гардуулах ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элч Пэн Лиюань нар мэндчилгээ дэвшүүлжээ.
Пэн Лиюань шагнал гардуулах ёслолд чин сэтгэлээсээ баяр хүргэж, Камбож, Танзани улсын шагнал хүртсэн байгууллагуудад сайн сайхныг хүсэн ерөөв.
Пэн Лиюань хэлэхдээ:
- Охид, эмэгтэйчүүдийн боловсрол бол зөвхөн эмэгтэйчүүдийн өөрийнх нь хөгжил биш, хүний нийгмийн тогтвортой хөгжлийг ахиулах чухал тал юм. Саяхан болсон НҮБ-ын Боловсролын өөрчлөлтийн дээд хэмжээний чуулга уулзалтаар жендэрийн тэгш байдлыг хангахад боловсролын чухал үүргийг онцолж, боловсролын шинэчлэлээр дамжуулан эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалав. Хятад улс охид, эмэгтэйчүүдийн боловсролыг чухалчлан үзэж, эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оролцох чадвар, хувь нэмрийг тасралтгүй дээшлүүлсээр ирсэн.
- ЮНЕСКО-гийн охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элчийн хувьд би хамт олонтой хамт хайраар хүч цуглуулж, итгэлийг тууштай илэрхийлэн, охид, эмэгтэйчүүдийн боловсролыг илүү тэгш эрхтэйгээр хөгжүүлэхэд хамтран туслахыг хүсэж дэлхийн тогтвортой хөгжлийг дэмжих, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг бий болгоход хувь нэмэр оруулна.
БНХАУ-аас ЮНЕСКО-той хамтран байгуулсан охид, эмэгтэйчүүдийн боловсролын шагнал нь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих салбарын цорын ганц шагнал болно. Энэ нь боловсролын салбарт жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, маш сайн практик туршлагыг сурталчлах, жендэрийн тэгш байдлыг хангах дэлхийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэж байна.
