solongonews
Хятад олон улсын зам тээврийн тогтвортой хөгжлийн төвтөй боллоо
2022-10-16 12:57
Хятад олон улсын зам тээврийн тогтвортой хөгжлийн төвтөй боллоо.

   Хятадын олон улсын тогтвортой зам тээврийн инновац, мэдлэгийн төвийн нээлтийн арга хэмжээ 10-р сарын 14-нд Бээжин боллоо.

   Хятадын олон улсын тогтвортой зам тээврийн инновац, мэдлэгийн төв байгуулагдсанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 14-нд баяр хүргэж захидал илгээжээ. 

   Ши Жиньпин онцлохдоо "Дэлхийн зам тээврийн тогтвортой хөгжлийг дэмжин, дэлхий нийтийг дэд бүтцээр холбох нь дэлхийн логистикийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулах бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Уг төвийг байгуулж байгаа нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Хятад улс талуудтай хамтдаа уг тавцанг ашиглан дэлхийн зам тээврийн хамтын ажиллагаа, дэлхийн хөгжлийн санаачилгыг ахиулахын зэрэгцээ НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн хэрэгжилт, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах болно" гэжээ. 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл