Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 18-ны өдөр Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай хуралд баярын захиа илгээлээ.
Тэрээр: Хүн төрөлхтөн олон жилийн түүхэндээ газар тариалангийн гайхамшигт соёл иргэншлийг бий болгосон. Хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалах нь хүн төрөлхтний нийтлэг үүрэг юм. Хятад улс НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн агентлагийн гаргасан дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай санаачилгыг идэвхтэй дэмжих бөгөөд соёлын өвийг илрүүлэхийн зэрэгцээ хамгаалж, ашиглах явцдаа өвлөн уламжилна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт хөдөө аж ахуйн соёлын өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, түүний эдийн засаг, нийгэм, соёл, экологи, шинжлэх ухаан, технологийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтыг ахиулахад бэлэн байна гэж цохон тэмдэглэлээ.
Дэлхийн хөдөө аж ахуйн гол гол соёлын өвийн тухай хурал мөн өдөр Хятадын Жэжян мужийн Чинтянь шяньд нээлтээ хийж, “Хөдөө аж ахуйн хамтын өвөө хамгаалж, хөдөө орон нутгийг бүх талаар хөгжүүлье” уриан дор болж байна.
