solongonews
Халдвартай тэмцэх ажлын удирдах багийн хурал болов
2020-04-23 16:46
Халдвартай тэмцэх ажлын удирдах багийн хурал болов

4-р сарын 22-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, шинэ коронаварустэй тэмцэх ажил хариуцсан удирдах багийн дарга Ли Кэчян комиссын хурлыг даргалан хуралдууллаа.

Хурлаас: Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний даргалан хуралдуулсан төв хорооны улс төрийн товчооны хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, төв хорооны халдвартай тэмцэх ажлын удирдах багийн хуваарилалтын дагуу, дотоод гадаадын халдварт өвчний байдлын талаарх шинэ асуудалд чиглүүлж, халдвараас урьдчилан сэргийлж хяналт тавих ажлыг сайн хийх хэрэгтэй гэж ярисан байна.

Тэрээр бас, хилийн чанаас дамжин орж ирэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлаа сайжруулах шаардлагатай байгаа бөгөөд адил бус нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө гаргахыг хурлаас онцолсон байна. Мөн боомтын хотуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилтнууд, шинжилгээ, эмчилгээ хийх ба тоног төхөөрөмж, бусад халдварын эсрэг эд материалын дэмжилгээ цаашид эрчимжүүлэх хэрэгтэй. Хил дагуу орон нутагт дэмжлэг үзүүлэх зорилгоор ажлыг сайн зохицуулах хэрэгтэй мөртөө олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний эд материалын зах зээл, чанарын хяналтыг сайжруулж, эмчилгээний эд материалыг гадаад руу экспортлоход гаалийн хурамжын байгууллагаас дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж заав.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл