Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ 19-ний өглөө Шианьд Пакистаны армийн штабын дарга Бажватай уулзав.
Вэй Фэнхэ хэлэхдээ:
- Хятад, Пакистан бол стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр орны удирдагчдын удирдлага дор Хятад, Пакистаны найрамдал цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр бэхжиж байна. Дэлхийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Пакистан хамгийн найдвартай жинхэнэ найз, сайн ах дүүс байх болно. Хоёр тал янз бүрийн эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулах чадвараа үргэлжлүүлэн сайжруулж, хоёр орны нийтлэг ашиг сонирхол, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хамтран ажиллах ёстой.
Бажва хэлэхдээ:
- Пакистанд болсон үерийн гамшгийг арилгахад асар их тусламж үзүүлсэн Ши Жиньпин дарга, Хятадын Засгийн газар болон армийнханд талархаж байна. Пакистан нэг Хятадын бодлогыг тууштай баримталж хоёр цэргийн хамтарсан сургуулилт хамтын ажиллагааны түвшинг цаашид ахиулна гэдэгт итгэлтэй байна.
