Хятад улсын дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмират улсын шинэ ерөнхийлөгч Мохаммедтэй утсаар холбогдож, Арабын Нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Эмират дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа бүх талаар гүнзгий хөгжиж, хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж ирсэн юм. Төрөл бүрийн салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнд хүрч, найрамдал гүнзгийрч байна. Би Хятад, Эмиратын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, ерөнхийлөгч Мухаммедийн хамт Хятад, Эмиратын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хоёр орон, ард түмэнд ашигтайгаар гүнзгийрүүлэхэд бэлэн байна.
