
1 удаа – Орон нутагт хийсэн судалгаа
7 удаа – Чухал хурал, үйл ажиллагаа
24 удаа – Цахилгаан, захидал
Ши Жиньпин даргын 04 дүгээр сарын турших үйл ажиллагаа бүхэн 3 чухал үйл хэргийн эргэн тойронд явагдаж байсан.
Залгаагаар олон удаагийн хурал зохион байгуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах “байнгын нөхцөл байдал”-ыг төлөвлөсөн. Тодруулбал:
04 дүгээр сарын 08-ны өдөр
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүдийн хурал
04 дүгээр сарын 15-ны өдөр
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүдийн хурал
04 дүгээр сарын 17-ны өдөр
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал
04 дүгээр сарын 27-ны өдөр
Төв хорооны Өөрчлөлт нээлтийг бүр талаар гүнзгийрүүлэх зөвлөлийн XIII хурал
04 дүгээр сарын 29-ний өдөр
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүдийн хурал
Чухал үйл хэрэг 1:
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах “байнгын нөхцөл байдал”-ыг бий болгох
- Намын Төв Хорооны удирдлага, бүх салбаруудын хүчтэй дэмжлэгээр Хүбэй, ялангуяа Үхань хотын ард түмний идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлтаар Хүбэй муж, Үхань хотын төлөөх тэмцэл шийдэмгий үр дүнд хүрч, үндэсний хэмжээн дэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах дайны үндсэн ялалтыг төлөвлөсөн гэж Ши Жиньпин дарга 04 дүгээр сарын 29-ний өдөр болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын гишүүдийн хурлын үеэр хэллээ.
Халдварт өвчний эсрэг тэмцэл хараахан дуусаагүй. Гаднаас тээвэрлэгдэж ирэх, дотооддоо дахих тохиолдлыг урьдчилан сэргийлэх, хянах талд маш сайн ажиллах хэрэгтэй байгаа бол үүнтэй холбогдуулан Ши Жиньпин дарга халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах “байнгын нөхцөл байдал”-ыг бий болгох хэрэгтэй гэж онцолсон юм.
Халдварт өвчний эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж, олон удаагийн “Утсан доторх уулзалт”-ыг зохион байгуулсан. Тухайлбал:
04 дүгээр сарын 02-ны өдөр
Бельгийн Хаан Филипп, Индонезийн Ерөнхийлөгч Жоко
04 дүгээр сарын 03-ны өдөр
Намиби улсын Ерөнхийлөгч Хаге Гейнгоб, Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дага Бен Ян
04 дүгээр сарын 08-ны өдөр
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Рамафоза, Турк улсын Ерөнхийлөгч Эрдоган
04 дүгээр сарын 10-ны өдөр
Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро, Мексикийн ерөнхийлөгч Лопез
04 дүгээр сарын 14-ний өдөр
Финландын Ерөнхийлөгч Нийнистө, Киргиз улсын Ерөнхийлөгч Жээнбеков, Сербийн Ерөнхийлөгч Вучич
04 дүгээр сарын 16-ны өдөр
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
04 дүгээр сарын 27-ны өдөр
Балба улсын Ерөнхийлөгч Бхандари, Ираны Ерөнхийлөгч Роухани
04 дүгээр сарын 02-ны өдөр
Чех улсын Ерөнхийлөгч Земан, Перу улсын Ерөнхийлөгч Вискарра
Халдварт өвчний вирус хил хязгаар, үндэстэн ястан ялгалгүй халдварладаг учраас халдварт өвчний эсрэг тэмцэл нь бүх хүн төрөлхтний хамтын асуудал юм. Улмаар олон улсын хамтын нийгэмлэгийн сэтгэл нэгтэй, хамтын хүчин чармайлтаар сая энэхүү бэрхшээлийг ялан давж чадна. 04 дүгээр сард Ши Жиньпин дарга Бельги, Өмнөд Африк, Орос зэрэг 18 улс орны удирдагчидтай холбоо барьж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг баримтлан, халдварт өвчний эсрэг хамтдаа тэмцэж, дэлхий нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах тухай Хятадын үзэл бодлыг илэрхийлсэн байна.
Чухал үйл хэрэг 2:
“Зургааг тогтвортой байлгах” ажлыг сайн хийж, “Зургааг баталгаажуулах” үүргийг хэрэгжүүлэх
“Зургааг тогтвортой байлгах” ажлыг сайн хийж, “Зургааг баталгаажуулах” үүргийг хэрэгжүүлнэ.
“Зургааг тогтвортой байлгах” – Ажлын байр, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө, хөрөнгө оруулалт, урьдчилсан төсөв
“Зургааг баталгаажуулах” – Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, үндсэн амьжиргаа, зах зээлийн цогц, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдал, үндсэн шатны эргэлт
“COVID-19”-ийн улмаас Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд урьд өмнө байгаагүй сорилт тулгарсан. Халдварт өвчний үр нөлөөг хэрхэн бууруулах, эдийн засаг, нийгмийн хэвийн дэглэмийг хэрхэн сэргээх нь Ши Жиньпин даргын 04-р сард хийсэн чухал үйл ажиллагаануудын гол болох анхаарлын цэг болж байсан. Үүний улмаас “Зургааг тогтвортой байлгах”, “Зургааг баталгаажуулах” шаардлагыг онцлон дурдсан.
Чухал үйл хэрэг 3:
Ядуурлаас ангижруулах ажлыг дахин давтан онцолсон
Ядуурлаас ангижруулах түлхүүр үг:
Бүс нутгийн өвөрмөц онцлог бүхий үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экологиор ядуурлыг бууруулах, оновчтой төрийн бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлаас ангижруулсан үр бүтээлийг бэхжүүлэх, боловсролоор ядуурлыг бууруулах....
2020 он бол чинээлэг нийгмийг бүрэн хэмжээнд бүтээн байгуулах болон “13-р таван жил”-ийн төлөвлөгөөний төгсгөлийн жил болно. Мөн ядуурлаас ангижруулах эцсийн ялалтыг байгуулахаар төлөвлөсөн он. Энэхүү чухал үе шатанд халдварт өвчний онцгой цаг үетэй тулгарсан учраас үүрэг илүү хүнд, шаардлага илүү чанга болсон.
Ядуурлаас ангижруулах ажлын ялалтыг тэмцэн олох нь Хятадын олон үндэстэн, цаашлаад хүн төрөлхтний хувьд асар их ач холбогдолтой аугаа их үйл хэрэг болох юм.
