solongonews
Ма Аньшань тосгон ядуу өрхгүй болжээ
2020-08-25 09:26
Ма Аньшань тосгон ядуу өрхгүй болжээ

    Уулын гүнд байдаг Ма Аньшан тосгон албан ёсны бүртгэлээр 425 өрхийн 1113 оршин суугчтай гэх боловч сууринд байдаг нь 242 өрхийн 562 хүн. Монгол, манж үндэстэн ихэнхийг нь эзэлдэг тус тосгоны 59 өрх нэн ядуу ангилалд хамрагдаж байв. Тосгоны зөвлөлөөс хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2016 онд 24 өрхийн 55 хүн, 2017 онд 17 өрхийн 43 хүн, 2018 онд 14 өрхийн 28 хүн ядуурлаас ангижирч 2019 он гэхэд тосгон ядуу өрхгүй болсон байна. Улаанхад хотын Харчин хошууны энэхүү тосгон 5780 мү /1 га=15 мү/ газарт тариалалт хийдэг. Өнгөрөгч оны долдугаар сард Ши Жиньпин дарга тус тосгонд биечлэн ажиллахдаа нутгийн удирдлага болон олон түмэнд хандаж орон нутгийн онцлогт тохирсон бизнес эрхэлж, бодит ажлын байруудыг бий болгохыг уриалж байсан юм. Тухайн үед Ши Жиньпин дарга Жан Гөүли гэдэг айлын гэрт зочилж амьдрал ахуйтай нь танилцсан. Тэдний дөрвөн үеийн арваад ам бүлд хятад, монгол, манж гурван үндэстний төлөөлөл байдаг. Тухайн үедээ ядуу "Малгай"-тай байсан ч Жан Гөүли тусламж хүсэн, гараа хумхиж суугаагүй. Харин тариалалтын бүтэцдээ тохируулалт хийж урьд нь уламжлалт үр тариа тарьж байсан газартаа усан үзэм тариалж эхэлжээ. Энэ нь байгаль экологид ашигтай төдийгүй орлого ашгийн хувьд ч илт давуу байв. 2018 оны байдлаар усан үзэм, тариалангийн талбайн даатгал болон ахмад настны тэтгэмжтэйгээ нийлээд тэдний гэр бүл 50 мянган юаний орлоготой байсан аж. Өмнө нь тус тосгоны 80 өрх усан үзэм тариалж байсан бол өнөөдрийн байдлаар 240 өрх усан үзэм тариалж байна. Өмнө нь бүдүүлэг хэлбэрийн үр тариа тарьж нэг мү бүрээс 700 юаний орлого олж байсан бол одоо усан үзэм тариад мү бүрээс 3000 юаний орлоготой болсон байна.

    Харин Ү Гүөжүнь бол Ма Аньшань тосгоны аялал жуулчлалын салбарт түүчээлж нутгийн олноо дагуулан баяжлын замд зорьж яваа нэгэн. 10 жилийн өмнөөс тэрбээр тосгондоо хувь айлын амралт зугаалгын газар ажиллуулж байв. Сүүлийн хоёр жилд тус тосгоны аялал жуулчлалын салбар хөгжиж эхэлсэн байна. Түүнчлэн Ү Гүөжүнь нутгийн хэдэн ахан дүүстэйгээ хамтран тариачин айлын амьдралтай танилцах амралт жуучлалын газар өргөтгөн ажилуулж эхэлжээ. Энэ төрлийн бизнес болон усан үзмийн тариалалтаараа тус тосгон нэрнийхээ өмнөх “ядуу” хэмээх үгийг авч хаяж чадсан байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл