solongonews
Ши Жиньпин Мьянмарт айлчилна
2020-01-10 21:07
Ши Жиньпин Мьянмарт айлчилна.

Хятадын ГХЯ-ны орлогч сайд Лүө Жаохүй 01-р сарын 10-ны хэвлэлийн бага хурал дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин тун удахгүй Мьянмарт төрийн айлчлал хийх талаар танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Вин Муйнтын урилгаар Ши Жиньпин дарга 01-р сарын 17, 18-нд Мьянмарт төрийн айлчлал хийх бөгөөд энэ нь Хятад, Мьянмарын харилцааны хөгжилд өвөрмөц ач холбогдолтой юм гэжээ.

Лүө Жаохүй хэлэхдээ, Ши Жиньпин даргын Мьянмарт хийх айлчлал баялаг хөтөлбөртэй бөгөөд хоёр талын хамтын хүчин чармайлтаар айлчлал бүрэн дүүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл