ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ төрлийн коронавирусын халдварыг даван туулах ажлыг удирдах төв хорооны комиссын дарга Ли Кэчян 03-р сарын 02-нд удирдах багийн хурлыг даргалан хуралдууллаа.
Хурлаас тэмдэглэхдээ: Ши Жиньпин даргын чухал үгийн үзэл санааг нарийн хянамгай хэрэгжүүлж, төв хорооны удирдах багийн төлөвлөлтийн дагуу халдварын байдалд судалгаа хийх ажлыг эрчимжүүлнэ. Бүс, зэрэглэл хуваан оновчтой сайн сэргийлэн хянаж, бодит арга хэмжээ авахаар дамжин халдварын тэргүүнд эгнээнд ажиллаж буй хүмүүсийг анхааран хамгаалж, халдвараас сэргийлэн хянах болон хаврын тариалан үйлдвэрлэлийг ерөнхийд нь зохицуулж, урьдчилан сэргийлж, хяналтдаа авч буй байдлыг улам эерэг сайн тийш идэвхтэй өргөжүүлнэ гэсэн байна.
Мөн өдгөө халдвараас урьдчилэн сэргийлэн хянах ажил чухал үе шатандаа байсаар байна. Урьдчилан сэргийлэн хянах ажлыг өчүүхэн ч сулруулж болохгүй. Хүбэй болон Үхань бүх Хятадын халдварын голомт болсны хувьд сэргийлэн хянах арга хэмжээг үргэлжлэн хатуу хэрэгжүүлж, дүүргийн эх үүсвэрийн хэмжээнд сэргийлэн хянах ажлыг эрчимжүүлж, авран эмчлэх түвшнээ улам дээшлүүлж, халдварын байдлын талаарх мэдээллийг цаг алдалгүй оновчтой нийтлэх хэрэгтэй. Хөл хөдөлгөөн ихтэй Бээжин зэрэг хотод харьяа дүүрэг, салбар, байгууллага, хувь хүний бодит хариуцлагыг тодорхойлж, зам нэвтрүүлэг, дүүрэг, боомтыг сайтар хянаж, халдвар авах болон дэлгэрэхээс хатуу сэргийлнэ. Бүх Хятадын бусад бүс бодит байдлын дагуу яаралтай хариу арга хэмжээний зэрэглэлээ зохицуулж, шянь, суурин хоорондоо зөрүүтэйгээр сэргийлэн хянаж, ажил үйлдвэрлэлээ сэргээсний дараах урьдчилан сэргийлэн хянах олон арга хэмжээг оновчтой хэрэгжүүлж, шаардлагагүй бол хүмүүсийн төвлөрлийг багасган, үйлдвэрлэл амьдралын хэвийн эмх журмыг аажмаар сэргээнэ. Шалгалт хэмжилт, эм бэлдмэл, вакцин зэрэг чиглэлийн нээлт судалгааны ажлыг түргэвчлэн дорвитой хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтойгоор сэргийлэн хянахыг дэмжинэ гэж тэмдэглэсэн байна.
