Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах нь хүн төрөлхтний нийгмийг хөгжүүлэх цорын ганц арга зам юм. Дэлхийн хөгжлийн санаачилга, "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах зэрэг нь олон улсын харилцааны эрүүл хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.
Армен, Хятад хоёр бол найрсаг улс юм. Хоёр улс бие биенийхээ үнэт зүйлд хүндэтгэлтэй хандаж, мөн тус тусын үндэсний тусгаар тогтнол, үндэсний бүрэн эрхт байдыг хамгаалахын төлөө шаргуу ажиллаж байна. Армени улс Хятадын байр суурь, олон улсын шударга ёсыг хамгаалах хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хэрэгжүүлэх, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулах, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн нь томоохон улс орны үүрэг хариуцлагатайг харуулж байна. Цар тахалтай тэмцэх явцад, Хятад улс вакцины тусламж зэрэг хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлж байгаа нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах Хятадын гадаад бодлогын зорилтын бодит илрэл юм.
2016 оны 10-р сард Бээжинд болсон Шяншаний 7-р чуулга уулзалтын үеэр миний Хятадад хийсэн анхны айлчлал байсан. Энэхүү форум нь "Аюулгүй байдлын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгох" сэдэвтэй байгаа нь олон улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны салбарт Хятад улсын тууштай байр суурийг илэрхийлж байна. Бээжингийн нисэх онгоцны буудал, хурдны зам, орон сууц, худалдааны барилга зэрэг орчин үеийн дэд бүтэц нь Хятадын хурдацтай хөгжлийн анхны туршлагыг надад өгсөн. Хятадын ард түмний халуун дотно, найрсаг байдал надад гүн сэтгэгдэл төрүүлж байна.
Түүнээс хойш би Хятадад гурван удаа, Гуанжөү, Шэньжэнь, Чунцин зэрэг хотод айлчилсан. Эдгээр хотуудын дэвшилтэт дижитал болон сүлжээний үйлчилгээ нь 5G, хиймэл оюун ухаан, том өгөгдөл зэрэг хамгийн сүүлийн үеийн салбарт Хятад улс чухал давуу талыг харуулж байна. Ялангуяа Шэньжэнь хот 40 гаруйхан жилийн дотор загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн дижитал төвүүдийн нэг болтлоо өөрчлөгдсөн нь Хятадын өөрчлөлт нээлтийн амжилтын тод жишээ юм. Хятадад хийсэн айлчлал надад тус улсын эдийн засгийн хөгжлийн гайхалтай амжилтыг нүдээр харах боломжийг олгосон.
Хятадын гайхамшгийг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч нь Хятадын Коммунист Нам юм. Хятадын Коммунист нам 1921 онд байгуулагдсан цагаасаа хойш Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтыг өөрийн үүрэг хариуцлага болгон авч, олон бэрхшээлийг даван туулж, Хятадын ард түмнийг шинэ Хятад улсыг байгуулахад удирдан чиглүүлж, үндэсний тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөнд хүрсэн юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Хятадын Коммунист Нам нэгдэж, Хятадын ард түмнийг удирдан социалист хувьсгал хийж, социалист бүтээн байгуулалтыг ахиулж, үндэстний сэргэн мандалтын үндсэн улс төрийн үндэс, институцийн үндэс суурийг тавьсан юм. Өөрчлөлт нээлт хийснээс хойш Хятадын олон зуун сая хүн ядуурлаас ангижирч, дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нэгдүгээр зуун жилийн зорилтоо биелүүлж, орчин үеийн социализмын хүчирхэг улсыг бүх талаар бүтээн байгуулах хоёрдугаар зуун жилийн зорилтоо биелүүлэхээр эрч хүчтэй урагшилж байна.
Хятадын Коммунист Нам практик шинийг санаачлах, онолын шинийг санаачлах, байгууллагын инновацийг тасралтгүй ахиулж, Хятадын онцлогтой социализмын хөгжлийн тухай хэд хэдэн үндсэн асуултад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хариулсан юм. Хятадын эдийн засгийн хүчирхэг байдал, Хятадын засгийн газар ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар асар их амжилт гаргаж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хятадын амжилтын чухал шалтгааныг ойлгож, хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг даван туулахын тулд Хятадын туршлагаас суралцана гэж найдаж, улам олон улс Хятад руу анхаарлаа хандуулж байна.
Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эринд орлоо. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улс үндэстний сэргэн мандалтын замд үргэлжлэн урагшилсаар байна. Өнөөгийн олон улсын харилцаанд тогтворгүй хүчин зүйлүүд нэмэгдэж байгаа хэдий ч Хятад улс бие даасан энх тайвны гадаад бодлогыг тууштай баримталж, нэг талт үзэл, ноёрхлыг эрс эсэргүүцэж, жинхэнэ олон талт үзлийг тууштай хамгаалж, Нэгдсэн Үндэстний Байгууллагатай олон улсын тогтолцоог тууштай баримталж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг сахиулах нь гамшигт өөрчлөлтийн үед дэлхий дахинд чухал ач холбогдолтой юм.
Ши Жиньпиний "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай" үзэл санаа нь Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөч юм. Олон орны улс төрчид, эрдэмтэд Ши Жиньпиний "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай" үзэл санаанаас урам зориг авчээ. Би “Ши Жиньпиний засаглал"-ыг анхааралтай уншаад маш их урам авсан. Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол олон улсын харилцааны шинэ хэлбэрийг бий болгох тухай хэсэг байлаа. Бүх улс орон хэмжээ, хүн ам, эдийн засаг, цэргийн хүчин чадлаасаа үл хамааран тэгш эрхтэй байх ёстой бөгөөд аль ч улс орон ноёрхлыг эрэлхийлэх ёсгүй бөгөөд энэ нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудын хувьд чухал юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл баримтлал нь хүн төрөлхтний нийгмийг хөгжүүлэх цорын ганц арга зам мөртөө дэлхийн хөгжлийн санаачилга, "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах нь олон улсын харилцааг эрүүл саруул хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.
Энэ онд болох Хятадын Коммунист Намын ХХ их хурал нь Хятад улс хоёрдугаар зуун жилийн зорилгодоо хүрэх бат бөх суурийг тавьж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын аянд бас нэгэн чухал үйл явдал болно гэдэгт би итгэж байна.
(Нийтлэл: Арменийн улс төр, эдийн засгийн стратегийн судалгааны төвийн захирал)
