solongonews
Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзав
2022-06-14 17:40
Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай уулзав.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын газрын дарга Ян Жечи АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливантай 06-р сарын 13-ны өдөр Люксембургт уулзалт хийлээ. Хоёр тал Хятад, Америкийн харилцаа жич бусад хамтын сонирхож байгаа асуудлаар илэн далангүй, гүнзгий, бүтээлчээр яриа хэлэлцээ өрнүүлсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхээр гол болгож, хэлхээ холбоо, яриа хэлцлээ бэхжүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлт хийхийг багасгаж, санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, харилцаа холбооны зам сувгийг нээлттэй байлгах нь хоёр талд ашигтай гэж санал нэгтэй үзжээ.

Ян Жечи:

- Ерөнхийлөгч Байден АНУ "шинэ хүйтэн дайн"-ыг эхлүүлэхийг эрмэлздэггүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлздэггүй, эвсэл холбоог бэхжүүлэх замаар Хятадыг эсэргүүцэхийг эрмэлздэггүй бөгөөд "Тайванийн тусгаар тогтнолыг" дэмжихгүй, Хятадтай зөрчилдөхгүй гэж Ши Жиньпин даргад хандан олон удаа байр сууриа илэрхийлж байсан. Гэвч сүүлийн үед АНУ Хятадад бүх талаар дарамт шахалт үзүүлж байгаа нь АНУ-д тулгарч буй асуудлыг шийдэж чадахгүй төдийгүй Хятад, Америкийн харилцааг мухардмал байдалд оруулах болно гэжээ.

Ян Жечи:

- Үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах асуудлаарх Хятадын байр суурь тууштай юм. Хятад улсын дотоод хэрэгт бусад улс орон хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй бөгөөд Хятадын үндэсний эв нэгдэлд саад учруулах, эвдлэг хийх оролдлого бүхэн ялагдалд учрах болно. Тайванийн асуудал нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурьтай холбоотой бөгөөд зөв зохицуулахгүйд хүрвэл маш хүнд сөрөг үр дагавар учруулах болно. Америк буруу дүгнэлт хийж, хий санаархахгүй байх хэрэгтэй. Нэг Хятадын зарчим, Хятад Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн тогтоолыг чанд сахиж, Тайваньтай холбоотой асуудлыг ухаалаг, зөв зохицуулах ёстой гэлээ. Тэрээр мөн Шиньжян, Хонконг, Төвд, Өмнөд Хятадын тэнгис жич хүний эрх, шашинтай холбоотой асуудлаар Хятадын байр суурийг дахин нотолжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл