
ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 25-ны өдөр:
- Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийг эрэлхийлэх олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж байна, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг ахиулахад бэлэн байна. Тухайн өдрийн ээлжит хэвлэлийн хурал дээр сэтгүүлч: 2022 оны Боаогийн Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга олон орны ард түмний хамтын ойлголтод хүрсэн. Хятад улс уг санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэвлэлийн төлөөлөгч танилцуулна уу?
Ван Вэньбин хэлэхдээ, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын санаачилга олон орны мэргэжилтэн, эрдэмтэн, нэр хүндтэй хүмүүсээс нааштай санал авч байна. Энэхүү санаачилга нь шинэ нөхцөл байдалд олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдлын нийтлэг хэрэгцээг тусгаж, дэлхийн аюулгүй байдлын засаглалын чухал бөгөөд бүрэн шийдэл болно гэж бүх хүрээнийхэн үзэж байна. Эв нэгдэл, хамтын ажиллагааны санаа нь зөвхөн Ази, Номхон далайн бүс нутагт тохиромжтойгоор барахгүй дэлхийн улс орнуудад хэрэгтэй юм. Энэ нь дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж байгааг харуулж байна.
Тэрээр хэлэхдээ, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И саяхан өгүүлэл нийтэлж, "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга" цаг үеийн асуудалд тодорхой хариулж байна, "Дэлхий дахинд ямар аюулгүй байдлын үзэл баримтлал хэрэгтэй байна, улс орнууд хэрхэн хамтын аюулгүй байдалд хүрч чадах вэ" гэсэн асуултад хариулж, Хятадын мэргэн ухаан ба Хятад улс шийдлүүдийг жаруулж байна. Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй энэхүү томоохон санаачилгыг хэрэгжүүлэх идэвхтэн юм. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг ахиулж, үр өгөөжөө өгөхөд бэлэн байна.
