Хятадын удирдагч Ши Жиньпин 09-р сарын 17-нд Хүнань мужийн Шанша хотын Шаньхэ ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн технологийн судалгаа, үйлдвэрлэлтэй танилцах үеэр онцлохдоо, инновац бол аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны хамгийн чухал амин сүнс юм, зангилаа технологийг бид өөрсдөө гартаа атгах хэрэгтэй, үйлдвэрлэлийн салбараа ч өөрөө эзэн мэдсэн байх хэрэгтэй гэжээ.
Шаньхэ ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч компани 1999 онд байгуулагдаж, төхөөрөмжийн үйлдвэрлэлээр гол болгодог. 21 жилийн турш тус компани нь дэлхийн барилгын машин механизмын шилдэг 50 компани, дэлхийн экскаваторын топ 20 компани, дэлхийн бүс нутгийн нисэх онгоцны түрээсний шилдэг 3 компанийн нэрсийн жагсаалтад оржээ. Мөн бие даасан оюуны өмч, чухал өрсөлдөх хүчин бүхий 200 гаруй дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн судлан бүтээж, дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутагт бараа бүтээгдэхүүнээ экспортолдог болжээ.
