solongonews
Төвөдийн үндэстнүүдийн залуучууд экологийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна
2022-10-16 15:20
Төвөдийн үндэстнүүдийн залуучууд экологийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна.

  Алтан намраар Лхас голын хөвөөгөөр алхахад алсад цаст оргил цайран сүндэрлэж, уулын бэлд номин ногооноор халиурна.

   Цэрэндонжугийн мөрөөр сэтгүүлч Төвөдийн Өөртөө Засах Орны Лхас хотын хотын дүүргийн Байдингөүд хүрэхэд уулын зам нь эгц асга байсан ч нуруу өндөр нарс модны суулгац жигдрээд онцгой үзэсгэлэнтэй байлаа. Цэрэндонжу нь Лхас хотын Чэнгуань дүүргийн Цай Гүнтан гудамжны Бай-Оин тосгоны барилгын компанид ажилладаг. Энэ жилийн гуравдугаар сараас тосгоны хэсэг залуусыг дагуулан Байдингөү уулын энгэрт сайн дураараа мод тарьж ойжуулжээ.

    “Мод тарих нь нэг цагийн ажил, харин модыг хамгаалах нь үе үеийн хичээл зүтгэл болно. Хятадын банкны Төвөд дэх салбар банкны ажилтан Хэ Вэйжүн бол энэхүү ой модуудыг тарьж, арчлан хамгаалж байгаа мэргэжилтэн болно. Тэрээр холгүй байгаа дэд бүтцийн талаар “Энэ оны эхээр манай байгууллагын маш олон залуус мод тарихад оролцлоо. Эдгээр моддыг зөв тарихын тулд асар их хүч гаргасан. Энэ зам, хашаа, услалтын төхөөрөмжийг манай залуус бага багаар засаж сэлбэсэн” гэлээ.  

   Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Төвөдийн экологийн орчныг сайн хамгаалах нь үе үеийн хүмүүст тустай том үйл явдал болно”. Коммунист залуучуудын эвлэлийн Төвөдийн Өөртөө Засах Орны хорооны орлогч нарийн бичгийн дарга Хэ Хуа хэлэхдээ “ХКН-ын ХХ их хурлыг угтаж, Төвөдийн үндэстнүүдийн залуучууд экологийн орчныг хамгаалахад идэвхтэй оролцож, залуус бид цаст өндөрлөгийн ногоон зүлгийг бүтээнэ” гэв.  

    Байдингөү асар олон залуусын хүчээр олон олон мод тарьж байна. Лхасын өмнөд умард зүгийг холбосон уулыг зүлэгжүүлэх төслийн хүрээнд Байдингөүгийн мод тарьж ойжуулах бүсийг олон хэсэгт хувааж, маш олон аж ахуйн нэгж, байгууллага нэгж хариуцлага үүрч, маш олон залуу сайн дурынхан идэвхтэй оролцож байна.  

   Өглөө эрт гал сөнөөгч Доржцорж хоёр ажилтны хамт Вайдингөүгийн хиймэл ойд хүрчээ. “Эндэх усжуулалтын байгууламж үндсэндээ баригдаж, ой нь ч усыг хэмнэх үүрэг гүйцэтгэж байна” гэв.  

   26 настай Ма Шяолинь бол Лхасын өмнөд умард уулын ногооруулалтын төслийн эрчим хүч хариуцсан ажилтан болно. Тэрээр хамт олонтойгоо ойжуулах хүрээнд 200 гаруй мянган мү талбай бүхий эрчим хүчний хангамж болон бүх төрлийн усжуулалтын барилга байгууламжийг тогтвортой ажиллуулж байна. Энэ жилийн 1 сараас эхлэн Ма Шяолинь багаа удирдан бараг өдөр бүр барилгын талбайд ажиллав. Төвөдийн Өөртөө Засах Орны экологийн чухал төслийн хувьд Лхасын өмнөд умард уулыг ногооруулах төсөл нь Лхас болон Шаньнань хотын 9 шянь, 35 сууринг бүрхэж, 2030 он гэхэд 2 сая гаруй мү талбайг ойжуулах болно.  

   Төвөдийн умард Чянтан цөөрмийн хамгаалагч залуу эндээ амьдардаг бөгөөд төвөд бөхөн зэрэг зэрлэг амьтныг хамгаалдаг. Төвөдийн зүүн өмнөд хэсгийн ойн бүсэд залуу байгаль хамгаалагч битүү өргөн уудам уулын ойгоор явдаг. Гималайн нуруунд шинжлэх ухаан технологийн залуу ажилтнууд өндөр өндөр давааг давж, экологийн шинжлэх ухааны олон төрлийн судалгаа хийдэг. Өргөн уудам цаст өндөрлөг дээр Төвөдийн үндэстнүүдийн залуучууд экологийн орчныг хамгаалах салбарт залуу насаа зориулж байна.  

    Үзэсгэлэнт сайхан Хятад улсыг байгуулахад бид бүгд чармайн тэмцэх нь чухал байна. Сүүлийн жилүүдэд Төвөдийн бүх шатны Коммунист залуучуудын эвлэлийн гишүүд сайн дурынхныг уриалан экологийн орчныг хамгаалах, эх голоо хамгаалах зэрэг ажлыг сайн дураараа хэдэн мянган удаа хийж, 450 мянган мү талбайд 300 мянган ширхэг мод тарьжээ.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл