solongonews
Ши Жиньпин Индонез улс байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэв
2020-08-17 15:29
Ши Жиньпин Индонез улс байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэв

Хятад улсын дарга Ши Жиньпин 17-ны өдөр Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод баярын цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Индонез улс байгуулагдсаны 75 жилийн ойд баяр хүргэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Индонезийн өнөөгийн харилцаа тогтвортой сайн хандлагаа хадгалсаар байна. Хоёр тал хамтаар шинэ коронавирусын эсрэг тэмцэж, ажил, үйлдвэрлэлээ дахин сэргээж, "Бүс ба Зам" хамтын ажиллагааг хамтдаа байгуулан, олон талт байдал, дэлхийн халдварт өвчний эсрэг ерөнхий нөхцөл байдлыг хамгаалж, хоёр орон, дэлхийн ард түмний эрүүл мэндийн үйлст чухал хувь нэмэр оруулсан юм. Хятад Индонезийн харилцааны хөгжлийг би ихэд чухалчилдаг. Тантай хамт халдварт өвчнийг аль болох түргэн ялан давж, хоёр орны харилцан ашигтай, хамтаар хожсон шинэ эрин үеийг бий болгож, шинэ нөхцөл байдалд, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл