solongonews
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Тайландын хаан Важиралонгкорн, хатан Сүтида нартай уулзав
2022-11-19 21:11
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Тайландын хаан Важиралонгкорн, хатан Сүтида нартай уулзав.

Орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бангкок хотын Их ордонд Тайландын хаан Важиралонгкорн, хатан Сүтида нартай уулзлаа.

Ши Жиньпин, Пэн Лиюань нар Важиралонгкорн, Сүтида, гүнж Хирияванвали нартай зураг даруулж, чин сэтгэлийн яриа өрнүүлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Тайланд бол сайн хөрш, сайн найз, сайн хамаатан, сайн түнш. Хоёр орны харилцаа хүчир бэрхшээлийг даван, шинэ эрин үед тасралтгүй хөгжиж байна. Энэ жил Хятад, Тайландын хооронд иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэл байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Хятад улс цаашид "Хятад, Тайланд нэг гэр бүл" онцгой нөхөрлөлийг урагшлуулж, Хятад, Тайландын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хоёр талын харилцаанд шинэ хуудас бичихэд бэлэн байна" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Тайландын найрамдал нөхөрлөлийг удаан хугацаанд санаа тавьж, дэмжиж, хоёр орны найрамдал нөхөрлөлийг өвлөн авч, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд онцгой, чухал үүрэг гүйцэтгэсэнд нь Хаан болон Тайландын хааны гэр бүлийг би сайшааж байна. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, хятад маягийн модернизацыг дэмжиж байна. Хаан болон хааны гэр бүлийн гишүүд Хятадад ирж үзэхийг хүсч байна. Хятад улс "Ванши сайн дурынхан" зэрэг Тайландын олон нийтийн халамжийн төслүүдийг үргэлжлүүлэн дэмжиж, Хятад, Тайландын хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хүмүүс хоорондын солилцоог бэхжүүлэхэд бэлэн байна. АПЕК-ийн Эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтыг амжилттай зохион байгуулсан Тайландад баяр хүргэе" гэжээ.

Важиралонгкорн хэлэхдээ "БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон түүний эхнэр Тайландад айлчлан ирсэн нь маш том нэр төрийн хэрэг юм. Ши Жиньпиний ухаалаг удирдлага дор Хятад улс улам бүр хөгжин цэцэглэж, хүчирхэгжиж байна. Ялангуяа ядуурлыг арилгах, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд БНХАУ-ын Ши Жиньпиний гарамгай ололт амжилтыг би их биширдэг. Би Хятадад олон удаа очиж, Хятадын агуу гол мөрөн, уулс, эрч хүч, сэтгэл татам байдал, хөгжил, дэвшлийг өөрийн биеэр мэдэрсэн. Би Хятадад дахин айлчлах боломжийг тэсэн ядан хүлээж байна. "Тайланд, Хятад бол нэг гэр бүл". Тайланд Хятад улстай найрамдал, хамтын ажиллагааны харилцаагаа улам бүр чангатгахад бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл