solongonews
Хүүгүй зээлийг цуцална
2020-06-18 20:25
Хүүгүй зээлийг цуцална.

     Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 17-ны өдөр Хятад, Африк эв санаа нэгтэйгээр цар тахалтай тэмцэх дээд хэмжээний хуралд:

- Хятадын тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны хүрээ хэмжээнд Африкийн орнуудын 2020 оны эцэст хугацаа нь дуусах Хятадын хүүгүй зээлийн өрийг цуцалж, цар тахлын нөхцөл байдал хүнд, ялангуяа дарамт ихтэй Африкийн орнуудын өрийн хугацааг сунгана. Хятадын холбогдох аж ахуйн нэгжүүд Их 20-ын бүлгийн өрийг буруулах санаачилгыг угтан дагаж, зах зээлийн зарчмын дагуу Африкийн орнуудтай худалдааны бүрэн эрхийн зээлийн зохицуулалтыг найрсгаар зөвшилцөхийг сайшаана гэж хэллээ. Үүний зэрэгцээ тэрээр олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа хөгжсөн орнууд болон олон талт банк санхүүгийн байгууллага Африкийн өрийг буруулах асуудлаар нэн эрчимтэй арга хэмжээ авахыг хүссэн. Улмаар Их 20-ын бүлэг Африкийн орнуудыг багтаасан холбогдох орны өрийг төлөх хугацааг сунгахыг уриалсан байна.

Ши Жиньпин дарга:

- Хятадын тал Африкийн эх хуурайн чөлөөт худалдааны бүсийг дэмжиж, Африкийн орнуудтай дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн гинжин хэлхээг баталгаажуулахыг дэмжиж, Африкийн талтай хамт дижитал эдийн засаг, ухаалаг хот, цэвэр эрчим хүч, 5G технологи зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, Африкийн хөгжил мандлыг ахиулахад бэлэн байна гэж мэдэгдэв.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл