Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 23-ны өдөр Ардын Их Хурлын Ордонд Японы ерөнхий сайд Абе Шинзотай уулзлаа.
Ши Жиньпин дарга Абе Шинзо Хятадад ирж, Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын 8-р хуралд оролцож байгаад баяр хүргээд:
- Хоёр талын хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа үргэлжлэн сайжран хөгжиж байна. Энэ оны 06-р сард миний бие ерөнхий сайд тантай Осакад уулзаж, шинэ цаг үед тохирсон Хятад, Японы харилцааг байгуулахыг дэмжиж, хоёр орны харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээхээр санал нэгдсэн юм. Өдгөө Хятад, Японы харилцаа хөгжлийн шинэ боломжтой тулгарч байна. Хятадын тал Японы талтай нягт харилцаж, улс төрийн удирдамжийг эрчимжүүлж, Хятад, Японы харилцааг дахин шинэ шатанд өгсүүлж, хоёр орны ард түмэнд аж жаргал авчрах болно гэж хэллээ.
