solongonews
Ши Жиньпин Албанийн шинэ ерөнхийлөгч Бергайд баярын цахилгаан илгээв
2022-07-25 11:42
Ши Жиньпин Албанийн шинэ ерөнхийлөгч Бергайд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин дарга 07-р сарын 24-ний өдөр Байрам Бегажд захидал илгээж, Албани улсын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Албани хоёр орны уламжлалт найрамдлын гүн гүнзгий харилцаа бий. Сүүлийн жилүүдэд хоёр орон "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Хятад-Төв Европын хамтын ажиллагааг улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, бодлогын харилцаа холбоог бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг ахиулах боломж болгон ашиглаж, хоёр орны харилцаа шинэ ахиц дэвшилд хүрсэн байна. Би Хятад, Албани хоёр орны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Бергайтай хамт хоёр орны олон салбарын солилцоог гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүнг нэгтгэн, хоёр орон болон хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна".

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл