solongonews
Хуучин замаар замнах ёсгүй
2020-09-23 09:57
Хуучин замаар замнах ёсгүй

Хятад улсын дарга Ши Жиньпин 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд чухал үг хэллээ.

  Ши Жиньпин дарга Хүн төрөлхтөн эх байгалийн сэрэмжлүүлгийг үл тоомсорлоод байж болохгүй, зөвхөн олборлохоос биш хөрөнгө оруулалт хийхгүй, хөгжлийг л бодохоос биш хамгаалахыг чухалчлахгүй, зөвхөн ашиглахаас биш сэлбэн засахгүй хуучин замаар замнаж болохгүй. Хятад улс үндэсний бие даасан хувь нэмрээ нэмэгдүүлж, илүү хүчтэй бодлого, арга хэмжээ авч, 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг багасгаж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын сөрөг нөлөөг арилгахын төлөө хичээн зүтгэх болно. Улс орнууд инноваци, уялдаа холбоо, ногоон, нээлттэй, хуваалцах хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгож, технологийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлтийн шинэ үе шатны түүхэн боломжийг ашиглаж, цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн "ногоон сэргэлт" -ийг дэмжиж, тогтвортой хөгжлийн эрч хүчийг нэгтгэх ёстой гэж цохон тэмдэглэлээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл